Гадаадад гаргах идлэг шонхорын тоо хэмжээг тогтоох тухай асуудлыг Засгийн газар хэлэлцээд, тогтоол гаргахаар болжээ. Тус тогтоолоор 2011 онд гадаад оронд амьдаар нь гаргах идлэг шонхор шувуу 240 толгой байхаар тогтоож, гадаад оронд амьдаар нь идлэг шонхор гаргах ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасан байна.