Нээлтээ хийсэн анхны өдөр уг үзэсгэлэнг ойролцоогоор 10.550 хүн үзсэн бол
06 дугаар сарын 9-ний өдөр: 18.050 үзэгч
06 дугаар сарын 10-ны өдөр: 18.530 үзэгч
06 дугаар сарын 11-ний өдөр: 26.580 үзэгч
06 дугаар сарын 12-ны өдөр: 10.352 үзэгч
06 дугаар сарын 13-ны өдөр: 10.552 үзэгч буюу нийт зургаан өдрийн дотор 94.794 үзэгч үзэж сонирхоод байна.
Гэтэл манай улсад нэг жилд хамгийн их үзэгчдэд үйлчилдэг музей бол “Байгалийн түүхийн музей”. Уг музей нэг жилд нийт 77.607 үзэгчдэд үйлчилсэн гэсэн тоон мэдээлэл байгаа бол “Үндэсний музей” 53.130 үзэгчтэйгээр удаалж байна.
Харин “Би гэртээ ирлээ”үзэсгэлэн нээлтээ хийсэн өдрөөсөө хойш ердөө тавхан өдрийн дотор жилд үздэг музейн үзэгчдийн тоог хол давж гарлаа.
“Үлэг гүрвэлийн түр музей”-н ажилчид үзэсгэлэнд орж байгаа үзэгчдэд үнэгүй тасалбар өгч байгаа бөгөөд уг тасалбараараа үзэгчдийн тоог гаргаж байгаа юм байна. Энэхүү үзэсгэлэн нь үзэгчдийн таашаалд нийцсэн үзүүллэгийн дэглэлт, дуут тайлбартай юм.
Монгол орон нь түүхийн үнэт ховор олдворын гайхамшигт өлгий нутаг гэдгийг энэхүү ”Би гэртээ ирлээ” үзэсгэлэн харуулж олны таашаалыг хүлээж байгаа нь өдөрт 8-10 мянгаар тоологдох үзэгч тасралтгүй зочилж байгаагаас харагдаж байгааг музейн ажилтнууд хэлж байна.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл 06 дугаар сарын 11-ний өдөр музейн ажилчидынхаа цайны цагаар нэг цаг өөрөө музейн тайлбарлагчаар ажиллахад түүний тайлбарыг сонсоод нулимс унаган омогших залуус ч харагдаж байсан нь ”Би гэртээ ирлээ” үзэсгэлэн нь монгол хүний эх орон, түүх соёлоороо бахархах, монгол хүн гэдгээрээ омогших сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлж байгаагын нэг илрэл бизээ.
“Би гэртээ ирлээ” үзэсгэлэнд батаарын хосгүй үнэт олдвороос гадна Монголын хосгүй үнэт олдворыг хэрхэн эх орондоо авчирсаныг өгүүлэх баримт бичиг 24 ширхэг, үйл явдлын түүхийг харуулсан гэрэл зураг 25 ширхэг, Т-Батаарыг дуудлага худалдаанд оруулах мэдээлэл бүхий каталог /зурагт танилцуулга/, Т-Батаарыг монголын талд хүлээлгэн өгсөний гэрчилгээ зэрэг түүхэн үзмэрүүд дэлгэгдээд байгаа юм.
Т-Батаарын үзэсгэлэнд үлэг гүрвэлийн бусад төрөл зүйлд хамаарах Овираптор филоцератопсын чөмөгний 2 ширхэг яс, Тарбозавр батаарын сарвууны 5 ширхэг яс, Галлимимус буллатусын сарвуу, толгойн яс, Сайхания хулсаненсисийн гавлын яс, Хомалоцефаль калатоцеркосын араг яс, Овираптор үлэг гүрвэлийн өндөгний үүр, Протоцератопсын толгойн яс 2 ширхэг, Завролоф ангустиропстрисын эрүүний яс зэрэг 15 тооны бодит үзмэрүүд дэлгэгдэн үзэгч олны хүртээл болж байна.
Энэхүү үзэсгэлэн нь манай улсын музейн хөгжилд шинэ ахиц дэвшил авчирсан дэлхийн тэргүүлэх музей үүсэн хөгжих эх суурь болж байна хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.
Үзэсгэлэнг Үлэг гүрвэлийн төв музейн үзүүллэг зохион байгуулах, сэргээн засварлах лабораторын эрхлэгч, зураач З.Батжаргал ахлагчтай хамт олон /Б.Ганбаатар, Д.Отгонсайхан, Б.Отгонбат, Ч.Алтангэрэл/ дэглэн зохион байгуулж, музейн гадаад чимэглэл Т-Батаарын толгойг судалгааны үндсэн дээр урлаг уран сайхны өндөр түвшинд уран баримлын аргаар урлан бүтээж олны хүртээл болгоод байна.
Т-Батаар тэнгэрлэг оршихуйн бэлэгдэл, түүх соёлын үнэт олдвор, тив дэлхийг шуугуулсан монгол брэнд, төрсөн нутагтаа буцаж ирсэн эзэн Баатар аа.
2012 ОНД УЛСЫН МУЗЕЙГ ҮЗСЭН ҮЗЭГЧДИЙН ТОО
№ |
Музейн нэр |
Үзэгчдийн тоо |
Тайлбар |
1 |
Байгалийн түүхийн музей |
77 607 үзэгч |
|
2 |
Үндэсний музей |
53 130 үзэгч |
|
3 |
Богд хааны ордон музей |
32 379 үзэгч |
|
4 |
Дүрслэх урлагийн музей |
27 600 үзэгч |
|
5 |
Чойжин ламын сүм музей |
14 925 үзэгч |
|
6 |
Хархорум музей |
12 403 |
10 482 том хүн / 6 000 гадаад хүн |
7 |
Театрын музей |
4 600 |
|
8 |
Уран зургийн галарей |
4 600 |
|
9 |
Хөшөө Цайдам музей |
4 000 |
|
2012 ОНД ОРОН НУТГИЙН МУЗЕЙГ ҮЗСЭН ҮЗЭГЧДИЙН ТОО
№ |
Музейн нэр |
Үзэгчдийн тоо |
Тайлбар |
1 |
Эрдэнэзуу |
38 149 |
15 807 гадаад |
2 |
Архангай аймаг |
7 350 |
|
3 |
Баян-Өлгий |
15 000 |
10 000 хүүхэд |
4 |
Баянхонгор |
7 716 |
|
5 |
Булган |
5 419 |
|
6 |
Говь-Алтай |
4 429 |
2500 хүүхэд |
7 |
Говьсүмбэр |
1 682 |
1000 Хүүхэд |
8 |
Завхан |
|
|
9 |
Дархан-Уул |
1 351 |
6 сар засвартай байсан Хүүхэд илүү үздэг |
10 |
Дорнод 1 |
7 000 |
2 музей нийлээд |
11 |
Дорнод 2 |
|
|
12 |
Дорноговь аймгийн |
3 435 |
хүүхэд |
13 |
Дорноговь Данзанравжаа |
4 458 |
Том хүн |
14 |
Дундговь |
7 590 |
Хүүхэд 5 000 |
15 |
Өмнөговь |
7 661 |
Хүүхэд 2196, гадаад 2858 |
16 |
Өвөрхангай |
4 800 |
|
17 |
Сүхбаатар |
3 100 |
|
18 |
Сэлэнгэ |
4 200 |
Том хүн 1600, хүүхэд 2600 |
19 |
Төв |
17 353 |
Том хүн 12 405 |
20 |
Орхон |
|
|
21 |
Ховд |
5 000 |
|
22 |
Хөвсгөл |
5 000 |
|
23 |
Хэнтий |
3 900 |
|
24 |
Увс |
3 299 |
Хүүхэд 2230 |