logo
Мега төсөл ба хөгжил

Мега төсөл ба хөгжил

2013/06/15

Монгол Улсын Ерөнхий сайд асан, "Тавантолгой Цахилгаан Станц" төслийн захирал, эдийн засгийн ухааны доктор М.Энхсайханы "Мега төсөл ба хөгжил" лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна. Уг лекц "Боловсрол" телевизээр цацагдсан юм.

Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрвээ та бүгд анзаарсан бол анх Засгийн газар байгуулагдаж байхад Монголын нийгэмд мега төслүүдийг хэрэгжүүлэх үе шат ирлээ гэж ярьсан. Үнэн хэрэг дээр мега төсөл гэдэг энэ үг хэллэг ч Монголд шинэ. Зөвхөн энэ үг хэллэг Шинэчлэлийн Засгийн газрын үед гарч байгаа. Тэгэхээр бид мега төсөл гэдгийн юу вэ гэдэг талаар ер нь энэ өөрөө ямар асуудал вэ гэдэг талаар өнөөдөр ярилцъя гэж бодож байна.

1 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт шаардсан төслийг  “Мега төсөл” гэнэ гэж олон улсын хэмжээнд авч үздэг. Гэхдээ  орон оронд бас өөр Англи, Энэтхэг бусад орнуудад бол 500 сая доллараас  дээш төслийг мега төсөл гэж нэрлэж байх жишээтэй. Тэгэхээр Монголын хувьд ямар төсөл вэ гэхээр Монгол өөрөө жижиг, зах зээл нь жижиг, хүн ам нь жижиг учраас бидэнд бол хэр баргийн төслүүд мега төсөл гэж тооцогдохоор ийм байдалтай байгаа.

Яагаад мега төсөл гэж хэлдэг вэ гэхлээр нийгэмд үзүүлэх нөлөөгөөрөө, эдийн засаг, улсын төсөвт үзүүлэх нөлөөгөөрөө, олон нийтийн анхаарлыг татах хэмжээгээрээ онцгой байдаг учраас мега төсөл гэж хэлж байгаа юм. Дэлхийн хэмжээнд янз янзын мега төсөл хэрэгжсэн. Томоохон онгоцны буудал, томоохон шинжлэх ухааны проектууд, станц, атомын цахилгаан станц, томонгоц Airbus үйлдвэрлэх, Boeing үйлдвэрлэх төслүүд  бол бүгдээрээ асар том мега төслүүд. Ийм төслүүд дэлхийн  их олон газар хэрэгжиж байна гэдгийг хэлмээр байна. Ер нь бол мега төсөл гэж товчхондоо ямар салбаруудад байна гэхээр авто зам, гүүр далан, туннел, төмөр зам, цахилгаан станц, онгоцны буудалгэх зэрэг өөрөө хөрөнгө оруулалтын хэмжээ нь  асар өндөр, дэд бүтцийн асуудлаар нийгэмд үзүүлэх нөлөө нь өндөр, улсын төсвийн зардалд үзүүлэх нөлөө нь өндөр тийм учраас энийг мега төсөл гэж хэлдэг.

Энэ мега төсөл гэдэг ойлголт монголчуудын хувьд шинэ болохоос биш дэлхийн хувьд шинэ биш. Ер нь бол гучаад оны дэлхийн том эдийн засгийн хямрал болсныг та бүгд мэдэж байгаа тэгэхээр тэр хямралын дараа бол олон орнууд өөрийнхөө эдийн засгийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх гэдэг утгаар олон мега төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр санхүүгийн, эдийн засгийн хямрал болж байгаа. Өнөөдөр Америкт эдийн засаг төдийлөн өсөхгүй байна. Европт эдийн засгийн хямрал болж байна, бид нарын хөрш зэргэлдээ Хятад, Орос орнуудад эдийн засгийн уналтууд харагдаж байна. Тэгэхээр энэ нөхцөлд эдийн засгийн уналтуудаасаа гарах аргыг мега төсөл хэрэгжүүлэх арга гэж үздэг.

Мега төслийн сүүлийн жишээнүүд бол Хятадын 2008– 2009 оны Эдийн засгаа сэргээх хөтөлбөр, 2008 оны Европын холбооны “Stimulus plan”, 2009 оны АНУ-ын “American Recovery and Reinvestment Act”.  Жишээлбэл ийм арга хэмжээнүүд дээр өөрөөр хэлбэл мега төслүүдийг хэрэгжүүлж эдийн засгийнхаа асуудлын хөхиүлэн дэмжиж хэрэгжүүлэх юм руу явсан байна. Мега төсөлд нөлөөлдөгхүчин зүйлүүд асар их байдаг хамгийн гол нь бодлого төлөвлөлт, төслийн менежмент, төслийн эрх зүйн орчин, хүний нөөцийн асуудал бид нар мега төсөлтэйучирахад монголын боловсон хүчин бэлэн байна уу үгүй юу гэдэг асуудал, улстөрийн орчин, ер нь мега төсөлд хөрөнгө мөнгө босгох асуудал ийм олон хүчинзүйлүүдээс энэ уялдаан дундаас мега төсөл хэрэгжих бололцоо бий болдог.

Мега төслийн санхүүжилт  ер нь яаж явагддаг вэ гэхээр төрийн хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтарсан ажиллагаан дээр санхүүгийн инститүцүүдээс зээл мөнгө босгож энэ мега төсөлхэрэгжих бололцоо үүсдэг. Монголд  өнөөдөртом том мега төслүүд яригдаж байгаа. Төмөр зам барья, цахилгаан станц барья,том хурдны замууд барья гээд олон төслүүд яригдаж байгаа. Бидэнд энэ төсөлдболовсон хүчнээ бэлтгэх, энэ төсөлд монголын эрх зүйн асуудлыг зөв болгох, улстөрийн ямар нэг эрсдэлгүй орчныг бий болгох, гадаад талтайгаа итгэл хүлээж авж хөрөнгө босгох ийм олон бэхршээл асуудлууд бидний өмнө бий болсон байгаа. Энэ асуудлыг өөр хоороонд нь уялдаатай холбоотой шийдэх шаардлагатай болсон.

Мега төсөл өөрөө асар их хугацаа хөдөлмөр авдаг. Өөрөө бас тодорхой шат дараалалтай байдаг. Стратеги төлөвлөлт хэрэгтэй болдог энэ стратеги төлөвлөлт бол хэрвээ бүх юм нь бүтэмжтэй, мөнгө ньболомжтой, төр засаг нь өөрөө энэ тал руугаа эр зоригтой ийм эрмэлзэлтэй байгаа нөхцөлд үнэн хэрэг дээрээ стратеги төлөвлөлт 1,5-2 жилийн хугацаа шаардагддаг.Төслийн бэлтгэл ажил өөрөө бие даагаад 1-2 жил шаардагдана. Барилга угсралтын ажил дор хаяж 3-5 жил шаардагддаг. Тэгээд дараа нь ашиглалтанд өгдөг, ашиглалт нь өөрөө бас туршилтын хугацаатай. Бүх юмыг өөдрөгөөр төсөөлвөл мега төсөлхэрэгжүүлэх дундаж хугацаа 6-8 жил гэж хэлж болно. Монголд ямар проблем байдаг вэ гэхээр нэгдүгээрт мега төсөлд хандаж байсан туршлага байхгүй учраасбэрхшээлүүд үүсдэг.

Мега төсөлд гардаг том алдаа бол Optimism bias гээд юм байгаа юм. Хэтэрхий их хөөрөл сэтгэлийнхөөрлөөр асуудал хандах асуудал байдаг. Түүний хамгийн энгийн жишээ нь: тамхитатдаг хүн өөрийгөө уушигны хорд хавдраар өвдөхгүй гэж боддог. Энэ олон хүмүүсдотроос би өвдөхгүй гэж боддог. Яг тэрэнтэй адилхан анх удаа жишээлбэл шүхрээр үсэрч байгаа хүн би анх удаа үсэрч байгаа учраас би шүхрийн осол гаргахгүйяагаад гэвэл тэр нь олон тохиолдолд л бий болдог гэж бодоод байгаа байхгүй юу.Тэгэхээр өөрөөр хэлбэл дэндүү их тийм өөдрөг хөөрөл байдаг нь  өөрөө энэ мега төслийг унагах аюулыгүүсгэдэг. Энэ бэрхшээл монголын нийгэмд бас учраад л байгаа. Жишээлбэл: төмөрзам барина гэж олон жил яриад стратеги төлөвлөлт хэт их өөдрөг сэтгэл хоёрынхооучрыг олоогүйгээс болоод алдаанууд гаргадаг.

Мега төсөлд хандах гэдэг нь өөрөө биедаасан шинжлэх ухаан, өөрөө арга зүйтэй, өөрөө боловсон хүчнээ бэлтгэхийг шаарддаг ийм зүйл гэдгийг би одоо энд хэлмээр байна. Гол хийдэг алдаа бол төслийнхөө стратегийг зөв сонгож чаддаггүй, нөгөө их өөдрөг сэтгэлтэйгээс  болоод төслөө буруу стратегаар боддог.Тэрнээс болоод  дэндүү их хөрөнгөүрсэн байдаг,  дэндүү их цаг алдсан байдаг. Ийм алдааг бид нар цааш цаашдаа гаргахгүй байх үүднээс мега төсөл гэдэгнь өөрөө бие даасан шинжлэх ухаан, мега төсөлд хандах хандлага өөр, боловсон хүчин бэлтгэх ёстой юм байна, стратегаа сайн боловсруулах ёстой. Мега төсөл бол 6-8 жилд болдог яагаад гэхээр энэ асар их хөрөнгө оруулалт шаардаж байгаа,хөрөнгөө босгох асуудал нь цаг хугацаа шаардаж байгаа, барих байгуулах ажил нь өөрөө  бас цаг хугацаа шаарддаг учраас хэрвээ өөдрөгөөр авж үзэх юм бол 6-8 жил шаардагдана.

Монголд мега төслийг хэрэгжүүлэхэд бас ямар бэрхшээл байна гэхээр мега төслийн цикл манай улс төрийн циклтэй тохирдоггүй. Манай улс төрийн цикл дөрвөн жил тутам засгийн газраа өөрчлөнө, дөрвөн жил тутам парламентийн сонгууль болно. Хэн нэгэн энэ мега төслийг эхлүүлдэг дараачийх нь хүрч ирээд туузыг нь хайчлаад зогсдог. Өөрөөр хэлбэл энэ мегатөслийн цикл, улс төрийн цикл хоорондоо зөрж байгаа нь өөрөө бас том проблем. Энэ том проблем юунаас болох уу гэхээр нөгөө улс төрч чинь би туузаа хайчилж чадахгүй юман дээр сонирхол байдаггүй.Тийм учраас мега төслийг дэмжих сонирхол байдаггүй ийм бэхршээлүүд байгаа. Энэ бэрхшээлийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг бол бас төр засгийн хэмжээн дээр, улстөрийн тогтолцооны хэмжээн дээр бодож шийдэх ёстой асуудал болж хувирч байгаа.

Мега төсөл нь төр засгийн бодлого, төлөвлөлт,хууль эрх зүйн таатай бөгөөд тогтвортой орчин, хөрөнгө оруулалт, хүний нөөц,технологи зэрэг олон асуудлыг хамарсан асуудал байдаг. Мега төсөлд гадныхан хөрөнгө оруулдаг тэр хөрөнгө оруулалт урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг учраас биднээс юу шаарддаг вэ гэхээр тогтвортой байдал эсвэл баталгаа шаардана. Монголын улс төрийн цикл 4 жил хугацаатай болохоор 4 жилийн хугацаанд энэ хэд юу гэх бол дараагийх нь гарч ирээд яах бол гэх ийм бэрхшээл учирдаг. Тийм учраас мега төсөл дээр мөнгө босгоход  их бэрхшээл үүсдэг. Энэбүгдийг  бид шийдэх учиртай, онолынх нь хувьд ойлгох учиртай. Ингэж байж монголд мега төсөл хэрэгжих бололцоо нээгдэнэ. Ерөнхий сайд монголд мега төслүүд хэрэгжүүлэх ийм цаг үе дээр ирлээгэж хэлсэн боловч тэр мега төсөл гэж юу вэ, энд яаж хандах вэ гэдэг асуудлыг тэр болгон өргөн дэлгэр сайн мэдэхгүй байдалтай байгаа. Үүнийг та бүгд  бас түгээхэд, ойлгуулахад, дараа дараачийн үеэ бэлдэхэд асар чухал ач холбогдолтой гэдгийг хэлмээр байна.

Ер нь мега төслөөр дамжиж Монголын нийгэм шинэ шатанд гарна. Мега төслөөр дамжиж өнөөдөр үйлдвэржилтийн өмнө байгаа үндэстэн үйлдвэржилтийн дараах үндэстэн болж хувирна. Үйлдвэржилтийн өмнөх үндэстэн үйлдэржилтийн дараах үндэстэн гэдэг бол хоорондоо чанарын ялгаатай. Бид яахёстой вэ гэхээр мега төсөлд зөв хандъя, стратегаа зөв төлөвлөе, өөрсдийн боловсон хүчнээ бэлтгэе, тэд маань дараа дараачийн мега төслийг хэрэгжүүлэх энэ сайхан бололцоог өгнө. Ингэснээр Монголын эдийн засаг шинэ шатанд гарна, үндэстэн шинэ шатанд гарна гэж хэлмээр байна.

-Хөрөнгө ооруулалтын бодлого дээр юу анхаарах, ямар улсуудтай яаж түншлэх ёстой, хөрөнгө оруулалтын асуудал дээр?

-Монголын эдийн засаг зах зээлд орсон. Тэгэхдээ зах зээлд орсон гэж ярьж байгаа зах зээлийн зарчмаар бүх юм явж байх ёстой гэдэг энэ зарчим бол мега төсөл гэдэгтэй зөрчилдөж байгаа. Мега төслийг хамгийн өөдрөгөөр авахад 6-8 жил явагддаг тэгэхээр 6-8 жилд мега төслийг амжилтандхүргэхийн тулд улс өөрөө төлөвлөгөөтэй байх ёстой болж байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээл гэдэг юмыг хэдийгээр хүлээн зөвшөөрдөг боловч дээр нь нэмэх ньтөлөвлөлт шаардлагатай болж байна. Монголд өнөөдөр хаягдчихаад байгаа юм нь болохоор өөрийнхөө улс орны ирээдүйг дор хаяад дунд хугацаагаар, алсын хугацаагаар өөрсдийгөө төлөвлөдөг байх асуудал хаягдчихаад байгаа. Тийм учраас таны асуусан асуулт хаана хөрөнгөоруулалт оруулахын юунд хөрөнгө оруулахын, хичнээн нь орж байгаа, яаж байгаа гэдэг асуудал тодорхойгүй байгаа, тийм учраас асуулт бол маш чухал онолын хувьд бусад орны туршлагаас гэвэл хэдийгээр улс орон зах зээлд бүхэлдээ шилжиж байгаа нь үнэн боловч эдийн засгийнхаа хөгжлийн бодлогод төлөвлөлт гэдэг юмыг зайлшгүй оруулах шаардлагатай. Дээр нь хөрөнгө оруулахдаа гадны хувийн хэвшлийн стратегийнтүншлэгчийг дуудна олно гэж ярьдаг гэтэл бид нар стратегийн түншлэл гэдгийг дандаа буруу хардаг бараа сонгож байхад энэ миний хэрэгцээг хангаж чадаж байна уу гэж харахаас илүү аль компанийн аль брэнд гэж хардаг. Түншлэгчдэд брэнд ньчухал биш бидний хэрэгцээ бидний шаардлагад аль нь илүү хангаж байна гэдгийг харах нь өөрөө стратегийн түншлэгчээ сонгох арга нь байгаа. Гэтэл өнөөдөр манайд ерөнхийдөө гаргадаг алдаа нь брэнд, брэнд, брэнд. Брэнд компани олон улсад  нэртэй компани байж болно, гэхдээ бид нарын стратегийн түншлэгч биш. Гэхдээ тэр сонголт дээр бид нар алдаа хийдэг юм билээ.

-Таны сая хэлсэнтэй холбогдуулаад чөлөөт зах зээлийн либерал үзэл, гэхдээ л одоо хөгжиж ирсэн орны түүхийг хархаар Америк, Хятадын түүхийг харахаар хөжиж байх процесст өөрсдөө чөлөөт эдийн засгаа барьж байгаагүй, зах зээлээ хамгаалдаг байсан, хөрөнгө оруулалтад хязгаартай ханддаг, Япон, гадны хөрөнгө оруулалтад болгоомжтой ханддаг манайхан бол туршилтын бодлогоор яваад байгаа гэмээр чөлөөтлебарал  гэдэг юман дээр нь манаймэтийн улсууд дээр туршаад байна уу гэж харагддаг. Та энэ дээр ямар бодолтой байна?

-Бид нар 70 жил гэж хэлдэг, төлөвлөгөөт эдийн засгаар явсан. Нум сумыг чангалж чангалж тавьдаг түүнтэй адилтөлөвлөгөөт эдийн засгаар, захиргааны эдийн засгаар олон жил удаан явсан учраасгэнэтхэн үсрээд нөгөө туйлд нь зах зээл, зах зээл гээд бүр их туйлшраад дэндүүих задгай тавьсан байдалтай байгаа. Үнэн хэрэг дээрээ зах зээлийн эдийн засагдээр төлөвлөлтийг оруулж өгвөл тэгээд мега төслийн төлөвлөлтийг оруулж өгвөлхөгжлийн асар их том бололцоо нээгдэх гээд байгаа. Бид нар нэг хэсэг явсанхугацаа маань бол тэгж хөвчөрч хөвчөрч байгаад гэнэтхэн нөгөө туйл руу ньярьсан гэхдээ тэрнийг хэн нэгнээс гадныхан туршаад байгаан биш бид нарөөрсдийгөө тийм байдалд оруулаад байгаа. Тийм учраас энэ алдаануудаа засаххэрэгтэй гэж хэлэхээр байна.

-Мега төсөл гээд ярихаар төрийн өмчит компаниуд хэрэгжүүлэх байх, төрийн өмчиткомпаниудыг үр ашигтай ажиллуулахын тулд  яаж ажиллуулах вэ. Мега төсөл гээд том юм эхэлнэ гэхээр төр өөрөө оролцоод явах юм уу, төрийн өмчит компаниуд нь яаж оролцох вэ?

-Мега төслийг хэрэгжүүлэхэд төр өөрөө зохицуулагчийн үүрэгтэй байх ёстой, Төр өөртөө бас зөрчилтэй , хүн өөрөө оюунухаантай тэгсэн мөртлөө эд баялаг хэрэгтэй гээд эдийн засгийн ухаан үүссэнтэйадил төр өөрөө зохицуулагч байх ёстой, төр өөрөө өмчлөгч болох гээд байдагтэмүүлэл байдаг. Төрийн өмчлөгч болох гэсэн тэмүүлэл, төрийн зохицуулагч байхүүрэг 2 хоорондоо зөрчилтэй. Тийм учраас мега төслүүдийг зөвхөн төрийн өмчиткомпаниар хэрэгжүүлнэ гэдэг ойлголт буруу. Харин зүгээр төр хувийн хэвшилхамтарч асуудлыг шийддэг байх ёстой.

Чухам төр нь давамгайлах нь ямар төсөл байх юм, хувийн хэвшил давамгайлах нь ямар төсөл байх юм гэдэг бол төр хувийн хэвшлийнхоорондын итгэлцэлийн асуудал. Манай дээр өөрийнхөө бэрхшээлийг ярихын бол Монголд төр хувийн хэвшил бие биенийх нь итгэлцэл их сул байгаа. Сул байгаа шалтгаан нь төр өөрөө сул байгаа, төр өөрөө сул байгаад байвал  хувийн хэвшлийнхэн хэзээ ч өөрчлөгддөг, хэзээ ч бодлоо өөрчилдөг төртэй ажиллах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байгаа. Тийм учраас мега төсөл хэрэгжүүлэхэд анхаарах ёстой асуудал бол төр, хувийн хэвшлүүдийн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх асуудал гэж хэлмээр байна.

-Төрийн нэгдсэн бодлогоор барьж болдоггүй юм уу?

-Цааш цаашид гарах энэ бэрхшээлүүдийг урьдчилж харах явдал асар чухал. Урьдчилж харсан ойлголт өөрөө  төрийн албан тушаалтангууд, улс төрчид бүх газруудад хүрэн өөрсдөө нэгдмэл ойлголттой байх ёстой. Нэгдмэл ойлголттой байж чадвал бид нарын үйл хөдлөл нэгдмэл байна. Ойлголт нь зөрвөл бид нарын үйлхөдлөл тал тал тийшээ зөрнө. Эцсийн дүндээ том төслүүдийг хичнээн сайхан яриад, хүсээд ч биелэхгүй байдал бий болно. Нэгдүгээрт ойлголтоо зөв болгоё,хоёрдугаарт бүр их том төлөвлөлт гээд бүх юмыг төлөвлөнө гээд бас чадахгүй. Яагаад гэхээр бид зах зээлийн эдийн засагтай. Гол нь том том төслүүдийг бүгдээрээ талталдаа ойлгох ёстой.

Мега төсөл гэдэг бол нууж хийдэг төсөл биш. Жижиг ажлыг бол хэнд ч мэдээлэл өгөхгүйгээр өөрсдөө боловсруулаад явж болно. Мега төслийг тэгэх ямар ч боломж байхгүй. Мега төслийг болж байгаа үйл явдал мега төслийн зорилго мэдээлэл олон түмэнд нээлттэй, мэргэжлийн хүмүүсүүдэд нээлттэй тэд нарын дэмжлэг авч байх юм бол дараа дараагийн бэрхшээл гарах асуудлыг шууд хааж өгдгөөрөө асар чухал. Ер нь бол мега төслийн талаар интернэтэд нээлттэй мэдээлэл зөндөө байгаа. Бидэнд юу дутаад байна гэхээр төлөвлөлт, төсөлд ханддаг арга зүй, стратегиа боловсруулж чадахгүй алдаа хийгээд байна. Би өнөөдөр Монголын нийгэмд мега төсөл тойроод элдвийн шуугиан болж байгаад эмзэглэхгүй байгаа. Яагаад гэхээр  энэ хэл яриа шуугиан дундуур бид нар өөрсдөө боловсронгуй болж байгаа тэгж өөрсдийгөө бэлтгэж  байгаа. Хэн нэгэн алдаатай үг хэлсэн байлаа гээд тэрийг ерөөсөө шүүмжлэх хэрэггүй, угаасаа бид нар мега төслийг хэрэгжүүлж үзээгүй учраас бидэнд энэ бэрхшээл гарах нь гарцаагүй. Ганцхан энэ бэрхшээл дундуур туулаад мега төслийг хэрэгжүүлж сураад, мөнгө босгож сураад мега төслийг хэрэгжүүлэх замаар Монголын эдийн засгийг үйлдвэржилтийн төвшинд хүргэх хэрэгтэй. Бид нар өнөөдөр 90 оноос хойш явсаар байгаад яг энэ цэг дээрээ ирсэн одоо  энэ цэгээс тааз мөргөөд нэвтэлж дээшээ өөдөө явах шаардлагатай болсон ийм цаг дээр байгаа гэж хэлмээр байна.

-Төр ямар оролцоотой ямар хэмжээний байр суурьтай оролцох ёстой вэ, таны бодлоор?

-Мега төслийг хэрэгжүүлхэд төрийн оролцоо ямар байхав гэдэг бол чухам ямар мега төсөл хэрэгжүүлэх гэж байна төмөр зам уу,цахилгаан станц уу, гүүр үү, хурдны замуу гэдгээс янз янзаас хамаарна. Ер ньмега төсөлд төрийн оролцоо ямар байхав гэдэг гадныхны судалгаан дээр нь юу гэжбичигдсэнийг хэлье. Өөрөөр хэлбэл тэр нь юу гэхээр төр оролцоотой байх ёстой,зохицуулах үүрэгтэй байх ёстой гэхдээ хэзээ орж болох, хэзээ зохицуулж болохгүй,хэзээ оролцохоо зогсох ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой. Мэддэг байх ёстойгэдэг нь мэдлэг шаардаад байгаа, мэдэхгүй болбол оролцох гээд үзсээр байгаадөөрөө төслөө унагаадаг. Тэгэхээр энэ мэдлэг эхлээд хэрэгтэй байна. Энэмэдлэгийг түгээхэд та бүгд хэрэгтэй байна.

Асуулт: Монголд мега төсөл хэрэгжихээр бол яг ямар салбарт төсөл нь хэрэгжээсэй гэжбодож байна?

-Яг одоо ярьж байгаа төслүүдээ яриххэрэгтэй. Дэд бүтцийн салбарт төслүүд хэрэгжих нь илүү их боломжтой болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл бидбайгалийн баялагтай нь үнэн, чамгүй монголчууд өөрсдөө юм үйлдвэрлэнэ гэхдээбид нар дэлхийн зах зээл рүү холбогдоход дэд бүтэц л хэрэгтэй байгаа. Тэгэхээрхамгийн түрүүнд зам, төмөр замын асуудлууд гарцаагүй хөндөгдөнө. Иймд стратегаазөв бодоод цаг алдахгүй тэгсэн хэрнээ яарч болохгүй маш нарийн судалгаатайасуудалд хандах нь их чухал гэж бодож байна. Дээр нь эрчим хүчний салбарт энэ мегатөслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо яригдаж байгаа юм юу гэхээр цахилгаанстанцыг Тавантолгой нүүрсний уурхай дээр байгуулъя гэж яригдаж байгаа. Энэтөслүүд өөрөө жишээлбэл Тавантолгой цахилгаан станцын төсөл гэхэд 450 mw -нцахилгаан станц барина гэдэг бол манай дэд бүтэц хөгжөөгүй ийм бэрхшээлтэйорчинд бол хөрөнгө оруулалт бараг тэрбум доллар шаардагдана. Тэрбум долларыг Монголын Засгийн газар өөрийнхармаанаас гаргаж өгч чадахгүй. Бид нар гаднаас босгох хэрэгтэй. Яагаад эрчимхүчний салбарт энэ асуудлыг мега төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэхээр ерөөсөө ертөнц энэ хавь ойрынхөрш орнууд хамгийн түрүүнд санаа зовж байгаа юм бол ерөөсөө эрчим хүчнийаюулгүй байдалд байцгаая  гэж бүснутгийн хамтын ажиллагаа маш хүчтэй явж байгаа үе. Тэр бүс нутгийн хамтын ажиллагаа явж байгаа сайхан боломжийг ашиглаад Монгол ч гэсэн бас өөрийнхөө эрчим хүчний салбарыг найдвартай байдалд оруулах хэрэгтэй. Энэ дээр мега төсөлхэрэгжүүлэх бололцоо байна гэхдээ бэрхшээл маш олон байгаа. Энэ бэрхшээлийг урьдчилж хараад тэрийг зайлсхийх асуудлыг шийдэх ёстой гэж хэлмээр байна. 

-Төлөвлөлтийн стандарт бий болгоход яг ямар хугацаа шаардлагатай, ямар үзүүлэлтүүд орж иржбайж  100% төлөвлөгөөний шаардлага бий болох вэ?

-Зах зээлийн эдийн засгийг Монголд хөгжүүлэхявцад бид нар төлөвлөлтөө хаясан тухай ярьсан. Гэхдээ сүүлийн үед юуг ойлгоххэрэгтэй гэхээр төлөвлөлт хэрэгтэй. Тэрний эхний үйлдэл нь юу харагдаж байнагэхээр Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан. Тэгэхээр ЭЗХЯ-ны үндсэн функц болдунд хугацаагаар ойрын хугацаагаар бүр холыг хардаггүй юмаа гэхээр дундхугацаагаар, ойрын хугацаагаар хөгжлөө төлөвлөх  гэж оролддог байх явдал. Энэ хөгжлийн төлөвлөлт болоод мега төслүүдийг удирддаг энэ төрийн бүтцийг өөрийг нь бий болгох гэж оролдож байгааявдал маш сайн. Харин өөрсдийгөө голоод хэлчих юм бол бидэнд бэлтгэгдсэн боловсон хүчин алга. Тийм учраас бэрхшээл бол боловсон хүчинтэй холбоотой,бэрхшээл бол бид нарын толгойд байгаа буруу юмтай холбоотой. Тийм учраас үүнийгхурдан гэтлэн давах хэрэгтэй байна.

М.ЭНХСАЙХАН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш