Ирээд байгаа мэдээнүүдээс харахад Сноуден сүүлийн дөрвөн жилд Америкийн аюулгүй байдлын агентлагийн хакеруудын дайралтад өртсөн Хонконг ба эх газрын Хятадын IP хаягуудыг нэрлэжээ. Энэ мэдээлэл дан ганц хувь хүмүүс ба иргэний байгууллагуудад хамаатай байгаа аж. Харин тус IP хаягууд дотор Хятадын цэргийн байгууллагууд хамраагүй байна гэж ТТГ-ын ажилтан асан Сноуден тэмдэглэсэн байна.
Сүүлийн бараг 15 жилийн турш хятадын компьютерийн ба алсын холбоо харилцааны системд амжилттай нэвтэрч байсан тусгай ажиллагааны тагнуулын албадын бүрэлдэхүүн одоо ажиллаж байгаа аж.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууц хөтөлбөрүүдийг зарлан мэдээлсэн Сноуден барагцаалбал 5-р сарын 20-оос хойш Хонконгод хоргодож байна. АНУ ТТГ-ын техникийн хэлтсийн хуучин ажилтанд ямар ч ял одоогоор тулгаагүй байгаа юм. Нууц мэдээллийг задласан хэрэг явдлыг мөрдөн байцааж эхлэсэн байна.