logo
Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сантай болно

Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сантай болно

2013/06/17

Улсын төвийн хөрөнгө оруулалтаар салбар яамууд жил бүр техник эдийн засгийн үнэдэслэл хийдэг ч тэдгээрийн ил тод байдал хангалтгүйгээс хөгжлийн бодлого боловсруулахад өргөн хүрээтэй ашиглагдаж чадахгүй байна. Тиймээс төрийн байгууллагуудад хийгдэж буй ТЭЗҮ болон бодлогын судалгаануудыг нэгдсэн журмаар нэгтгэн ашиглах нь зүйтэй гэж Эдийн засгийн хөгжлийн яам үзжээ.

Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, “Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, зохицуулах журам”, ”Мэдээллийн санд төвлөрүүлэх мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалтыг баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа. 

Товч мэдээ
·      Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж, Ч.Сайнбилэгийг томиллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш