logo
Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журам батлагдлаа

Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журам батлагдлаа

2013/06/17

Энэ журам нь Засгийн иргэд, хуулийн этгээдэд төрийн зүгээс үзүүлэх цахим үйлчилгээтэй холбоотойгоор батлагдаж буй юм.

Ингэснээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Тагнуулын ерөнхий газар холбогдох ажил үйлчилгээг хэрэгжүүлэн төрийн цахим үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хүргэнэ. Үүнд,

  • Иргэний бүртгэл, мэдээллийн лавлах үйлчилгээ /оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, нас барсан тухай лавлагаа/
  • Үйлчилгээ ашиглалтын төлбөр тооцоог барагдуулах үйлчилгээ /Цахилгаан ашиглалтын төлбөр, интернэт, утас, телевизийн төлбөр/
  • Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах үйлчилгээ зэргийг эхний ээлжинд нэвтрүүлэхэд техникийн хувьд бэлэн болжээ.

Цаашид Засгийн газрын үйл ажиллагаа, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар хийгдэх судалгаанд үндэслэн үйлчилгээний төрөл зүйлийг нэмэгдүүлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш