Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нутаг дэвсгэрийн 1600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 3600 гаруй иргэн хамрагдлаа. Мөн дүүргийн ажилгүй 500 иргэнд урамшуулал олгож, түр ажлын байраар ханган ажиллуулсан байна. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг дүүргийн 5 хог тээвэрлэгч байгууллагын 4 ковш, 38 хог тээврийн машинаар тээвэрлэж, 342 тонн хог хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт хүргэсэн байна.
Дүүрэг хорооноос зохион байгуулсан их цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ талархал илэрхийлж, цэвэрлэсэн орчиндоо хог хаягдал ил, задгай хаяхгүй, эрүүл цэвэр орчинд ажиллаж, амьдрахыг уриалж байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.