logo
“Шинэ яармаг” орон сууцны хороололд 23.9 мянган айл орно

“Шинэ яармаг” орон сууцны хороололд 23.9 мянган айл орно

2011/08/18
Засгийн газар  өнөөдрийн хуралдаанаараа “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкинд  БНХАУ-ын Эксим  банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авах асуудлыг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжин  Засгийн газрын тогтоол гаргахаар болов.  Тус тогтоолоор “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийн  300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг 12 жилийн хугацаатай гаргахыг Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд зөвшөөрлөө. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт орших Яармаг гэр хорооллын замын урд хэсэгт байрлах 970 га газарт “ Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих хот байгуулалтын цогц үйл ажиллагааны бэлтгэл үе шат болох хайгуул судалгааны ажлыг хийгээд байгаа юм байна.  Үүний үр дүнд 23900 айл, өрх оршин суух орчинг барьж байгуулахаар болж байна.  Уг шинэ хорооллыг 3 хэсэгт хуваан тус бүр хоёр үе шаттайгаар барихаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш