logo
Шүлхий өвчний хяналтын цэгүүдийг байгуулна

Шүлхий өвчний хяналтын цэгүүдийг байгуулна

2011/08/18
“Шүлхий өвчнөөр эрүүл, хяналтын болон тайван бүс тогтоох, уг бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”-ыг  батлах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Тогтоолоор Баян-Өлгий, Баянхонгор, Говь-алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд аймгийг шүлхий өвчнөөр эрүүл, вакцин хэрэглэдэггүй, Архангай, Булган, Өвөрхангай, Орхон аймгууд, Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Баяндалай, сумдыг хяналтын, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дархан- Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Төв аймаг, Улаанбаатар хотыг шүлхий өвчнөөр тайван, вакцин хэрэглэдэг бүсэд тус тус хамруулахаар болжээ. Бусад бүсээс мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт, хамгаалалтын дор нэвтрүүлэх зорилгоор Завхан, Архангай аймгийн зааг “Солонготын даваа” Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төв, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын “Гуртын гүүр”, Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”-нд тус тус хяналтын цэгүүд байгуулахыг Булган, Өвөрхангай, Завхан, Төв аймгийн Засаг дарга нарт даалгажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш