logo
Золбин нохой, муур устгах зардлыг шинэчлэн тогтоолоо

Золбин нохой, муур устгах зардлыг шинэчлэн тогтоолоо

2013/06/18
Золбин нохой, муур устгалын зардлыг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан танилцууллаа. Хот тохижилтын газар нь золбин нохой, муур устгах 11 гэрээт анчинтай бөгөөд нийслэлийн 6 дүүрэгт  золбин нохой устгалын ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Нэг анчин өдөрт дунджаар 25 нохой устгаж, нийтдээ 195 мянган төгрөгийн зардал гаргадаг байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор нэг  золбин нохой,  муур устгалын зардлыг 5000 төгрөгөөр тогтоосон байдаг ч одоо энэ зардал нь үйл ажиллагаандаа хүрэлцэхгүй байна гэж тэрээр хэлсэн юм. Тухайлбал, гэрээт ажилчдын цалин, тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн,  сумны үнэ өссөн зэргээс шалтгаалан нохой устгах үнийг шинэчлэн тогтоож,  7500 төгрөг болгох шаардлагатай гэлээ.  НИТХ-аар хэлэлцэн баталсан нийслэлийн 2013 оны төсөвт золбин нохой, муур устгалын ажилд нийтдээ 470 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Одоогоор 160 сая орчим төгрөгийг золбин нохой устгалын зардалд зарцуулжээ.  НИТХ-ын Тэргүүлэгчид энэ  асуудлыг хэлэлцээд нэг золбин нохой, муур устгах зардлыг  7500 төгрөг болгох нь үндэслэлтэй гэж үзэн, тогтоол гаргалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш