Сирид хямрал үргэлжилж буй 2 жилийн орчмын хугацаанд 5 сая орчим хүнийг дүрвэгчдийн эгнээнд оруулж,100 гаруй мянган хүний аминд хүрчээ. Мөн хэдэн арван мянган хүнийг баривчилж, хэдэн мянган хүн сураггүй алга болсон байна. Сирийн эрх баригчид ба сөрөг хүчнийхний хоорондын энэхүү зөрчил 2011 оны 3 сараас эхэлсэн байдаг. Сайтар зэвсэглэж, сургагдсан нутгийн болон гадаадын хөлсний зэвсэгт этгээдүүдийн эсрэг Сирийн эрх баригчид гадаадын хөлсний хүчнийхнийг болон өөрийн зэвсэгт хүчнээ ашиглаж байна.