Оросын Тюмень мужийн /Баруун Сибирь/ анчид ой гаран настай бамбарууштай эм баавгайг буудан хороожээ. Баавгайнууд Уват дахь Усть-Тегуссын нефтийн орд газрын манааны ажилтны аминд аюул учруулсан юм. Бамбарууштайгаа цуг хоол идэх гэж тосгон руу ирдэг байсан баавгай ээлжинд гарч байсан хүн руу дайрсны улмаас буудахаас аргагүйд хүрчээ. манаач аврагдсан ч болсон хэргийн бурууг хүмүүст өгөхөөс аргагүй байдалд хүрсэн байна. Тайгад зэрлэг амьтныг тэжээж болохгүй гэсэн хууль байдаг. Бас хоолны үлдэгдлийг устгаж байх ёстой. Эс бөгөөс үнэр нь амьтадийн анхаарлыг татдаг байна.
Энэ зуны эхээр Уват районд бамбарууштай эм баавгайнууд Тюмень-Ханты-Мансийскийн холбооны зам дээр гарч "гуйлга гуйж" эхэлсэн юм. Ан зүйчид, автынхаа жолооч нарыг зэрлэг амьтдыг бүү тэжээгээрэй гэж захиж байна. Мөн замын хөдөлгөөнд асар болгоомжтой оролцохыг сануулжээ.