Чехийн ерөнхий сайд Петр Нечас өчигдөр Чехийн ерөнхий сайдын албан тушаалаас огцорлоо. Тэрээр эрх баригч Иргэний ардчилсан намын тэргүүний албан тушаалаа бас өгөхөөр шийджээ. Ийм шийдвэрийг шөнө хуралдсан намын удирдах зөвлөлийн хурлын дараа ерөнхий сайд гаргасан гэж чехийн хэвлэл мээдэллийн хэрэгсэлүүд уламжилжээ. Өнгөрсөн долоо хоногт гарсан авилгын дуулиант хэрэгт түүний сайд нарын танхимын гишүүд орооцолдсон учраас Нечасу энэхүү алхмыг хийхэд хүрчээ. Чехийн прокурорын газар долоон хүнийг тухайлбал, ерөнхий сайдын нарийн бичгийн дарга Яна Нагиова болон цэргийн тагнуулын хоер ажилтан нарыг саатуулаад байгаа юм.