Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газарт хүргүүлэн холбогдох дүгнэлтийг гаргуулан, Засгийн хуралдаанаар хэлэлцсэн хэмээн өргөн барихдаа хэлсэн юм.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 5 дугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх бөгөөд төрийн аудитын төв байгууллага нэг сарын дотор аудит хийж, Засгийн газар аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хуульчилсан байдаг.
Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах учиртай.