logo
“Сонгинохайрхан- Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол болно

“Сонгинохайрхан- Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол болно

2013/06/19
Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол 2013 оны 6 -р сарын 19-ны өдрийн 11 цагт Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал”-ын комбинатын урд талд болно. Ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцоно. Ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар “Гэр хорооллын хөгжлийг дэмжих санамж бичиг”-т гарын үсэг зурах юм. Мөн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордны газрын байршлыг тогтоох, хамтран ажиллах талаар санамж бичиг”-т Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, “Ханын материал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нар гарын үсэг зурна. Сонгинохайрхан- Улаанбаатарын шинэ төвийн шав тавих ёслолын ажиллагаанд зориулж, Гандантэгчилэн хийдийн лам нар ном хурах юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш