ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын тусгай албад иргэдийн яриаг нууцаар сонсох нь хэвийн зүйл гэдгийг онцолсон байна. Гэхдээ нууцаар сонсох зөвшөөрлийг шүүхээс заавал авсан байх ёстой гэдгийг хэлсэн ажээ. Терроризмтой тэмцэхийн тулд иргэд, байгууллагын талаар электрон тагнуулын мэдээлэл цуглуулах нь хэвийн зүйл гэсэн байна. 2007-2012 онд шүүхээс зөвшөөрөл авч иргэдийг нууцаар сонсох үйл ажиллагаа Оросод хоёр дахин ихэссэн ажээ. Тухайлбал 2011 онд л гэхэд утасны яриаг чагнах, захидал, цахим шууданг шалгахад 466152 зөвшөөрөл олгосон байна. Харин уг тоо 2007 онд 265937 байжээ.