Энэ жил Хойд Солонгос Хятадаас 100 мянган ухаалаг гар утас худалдаж авахаар болжээ. Хятадын талын мэдээлсэнээр Хятад Өмнөд Солонгос руу 500 мянган ширхэг гар утас илгээх бөгөөд тэдгээрийн 100 мянга нь ухаалаг гар утас байх ажээ. Хятадад ухаалаг гар утаснууд 1 мянган юанийн /163 доллар орчим/ үнэтэй байдаг бөгөөд Умард Солонгост тэдгээрийг 2,8 мян юаниар зарах юм байна. Худалдааны ашиг Умард Солонгосын дотоод төсөвт орно гэж эх сурвалж мэдэгджээ. Солонгосын хөдөлмөрийн намын удирдлагууд ихэнхдээ ухаалаг гар утас барьдаг. Тэд видео дуудлага хийдэг, зарим нэг сонин хэвлэлээ утаснаасаа захиалдаг юм байна. БНАСАУ-д гар утас хэрэглэгчдийн тоо 2 сая хол давсан дүн мэдээ байна.