logo
Ангараг гариг руу хийх анхны нислэгт оролцох найман хүнийг сонгож дуусчээ

Ангараг гариг руу хийх анхны нислэгт оролцох найман хүнийг сонгож дуусчээ

2013/06/19
НАСА агентлаг 2020 он гэхэд Ангараг гариг руу хийх анхны нислэгт оролцох найман америк хүнийг сонгон авсан тухайгаа мэдэгдлээ. Дөрвөн эмэгтэй, дөрвөн эрэгтэйг сонгож авсан байна. Тэд 1,5 жилийн хугацаанд нарийн хүнд сорил, сэтгэл зүй, биеийн сорил шалгалт болон эмнэлгийн комиссын шинжилгээ судалгааг давсан байна. Нэг орон тооны телее 780 гаруй хүн өрсөлдсэн аж. Эдүгээ тэд энэ оны 8-р сард Хьюстонд сургуулилах төвд нарийн бэлтгэл хийж эхлэнэ. Тусгай семинар, сургуулилалтыг дэлхийн янз бүрийн өнцөг буланд хийнэ. Бэлтгэл амжилттай болвол шилэн авсан найман хүн  дэлхий орчмын тойрог замд жижиг гариг, Ангараг гариг руу ирээдүйд нислэг хийхээр бэлтгэгдэж буй НАСА агентлагийн туршлагатай 48 сансрын нисэгчидтэй нэгдэх юм.

Ирээдүйн нислэгт сонгогдогсод 34-өөс 39 хүртэл настай хүмүүс аж . Анагаах ухааны доктор, дөрвөн туршигч нисэгч, цэргийн албан хаагч, эрдэмтэд тэдний дотор байна. Тэрхүү ирээдүйн сансрын нисэгчдийн цалин сургалтын үеэр жилд 60-140 мянган доллар байх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш