logo
“Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ны эхний хэсгийг ашиглалтанд орууллаа

“Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ны эхний хэсгийг ашиглалтанд орууллаа

2013/06/20
Шинэчлэлийн засгийн газраас  хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд Мэдээллийн  технологи, Шуудан, Харилцаа, Холбооны газраас  “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилгын дор “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ны эхний хэсгийгашиглалтанд орууллаа.

“ТҮЦ МАШИН”-аас иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаасдэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдолоо илгээх боломж нь бүрдэж байгаа юм. Үүний үр дүндиргэний цахим үнэмлэх хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхамаар урагшилж байна.

“Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ” төслийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 74 ширхэг “ТҮЦ МАШИН”-ыг 2013 – 2014 онуудад байршуулна. Үүнээс 36 ширхэг нь Улаанбаатар хотод, 38 ширхэг ньаймгийн төвүүдэд суурилагдах юм.

Ерөнхий сайдын 2013 оны багцаас 120 ширхэг “ТҮЦ МАШИН”байрших бөгөөд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг хороонд 78 ширхэг,аймгийн төвүүдэд 42 ширхэг “ТҮЦ МАШИН” тус тус нэмэгдэж байршснаар улсын хэмжээнд нийт 230 ширхэг “ТҮЦ МАШИН” иргэдэд үйлчилнэ.

Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдохүйлчилгээ нь улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсанүнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй юм.

“Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН” нь төрийн бүхий л төрлийн үйлчилээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан төлөх боломж бүрдлээ.

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:

  1. Санал хүсэлт, өргөдөл гомдол
  2. Төрсөний бүртгэлийн лавлагаа
  3. Иргэний үнэмлэхний лавлагаа
  4. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  5. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

Татварын Ерөнхий Газраас:

  1. ААН-ын орлогын албан татварын лавлагаа
  2. Хувь хүний орлогын албан татварын лавлагаа
  3. Цахилгааны төлбөр

10. Монгол шуудан компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалгаас гадна, үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, IP телевизүүдийн үйлчилгээ төлбөр тооцооны үйлчилгээ, бусад яам, агентлагын лавлагаа, мэдээллийг хүргэнэ.

Улаанбаатар хотын хүн амын сууршилыг харгалзан 17 цэгт “ТҮЦ МАШИН”-ыг суурилуулсан 2013 оны 06-р сарын 19-ний 11:40 цагт нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш