Швед улсад ажиллаж амьдардаг, нийгмийн идэвхтэй манлайлагч болсон залуусын санаачилгаар Монголын Залуучуудын Холбооны Швед улс дахь “Залуучуудын Зөвлөл” албан ёсоор байгуулагдлаа.
Үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа Элчин сайд З.Алтай Швед улс дахь “Залуучуудын Зөвлөл”-ийн тэргүүн Д.Наранхүүд гэрчилгээ, тэмдгийг гардуулан өгч, амжилт хүсээд цаашид ЭСЯ-ны зүгээс Залуучуудын Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Монголын Залуучуудын Холбоо нь улс орныхоо хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгарч буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлүүлэх, төлөвшин хөгжүүлэх зорилгоор 2013 оны үйл ажиллагаагаа “Оролцъё” уриан дор явуулж байгаа бөгөөд энэ хүрээнд Швед улсад амьдарч буй залуучуудын санаачилгыг дэмжиж, гадаад улс дахь анхны залуучуудын зөвлөлийг байгуулсан нь энэ юм.