Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн явц болон барилгын материал үйлдвэрлэгч, барилга угсралтын компаниудын талаар өчигдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр барилга угсралтын компаниудыг орон сууцны үнийг зохиомлоор өсгөхгүй байхыг энэ үеэр уриалаад “Барилгын компаниудыг хөнгөлөлттэй зээлээр дэмжээд байхад орон сууцны үнийг хөөрөгдвөл манай яам, хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж арга хэмжээ авна” хэмээсэн.
Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг өнгөрсөн даваа гаригаас олгож эхэлсэн билээ. Ингэснээр арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээл авах, өмнө нь орон сууцны 16-18 хувийн хүүтэй зээлээ найман хувь руу шилжүүлэх иргэдийн хөлд дарагджээ. Банкуудын ачаалал ердийн үеийнхээс зургаа дахин ихэссэнийг Ц.Баярсайхан сайд дуулгалаа.
Өчигдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк 5000, “Голомт" банк 500, “Хас” банк 3000 иргэний орон сууцны зээлийг найман хувийн хүүтэй болгон шинэчилжээ. Харин ХААН банк удахгүй иргэдийн орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлэхээ мэдэгдсэн байна. “Хас” банкинд орон сууцны найман хувийн хүүтэй зээл авах 700 орчим иргэний хүсэлт ирсэн бол “Голомт” банк 15 хүнд энэ зээлийг олгосон гэнэ.
Монголбанкнаас барилгын материалын үнийг тогтворжуулах, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөхөөр барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч 100 гаруй компанид 230 тэрбум төгрөг зээлсэн. Ингэснээр нэг тонн цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 85 мянгаар хямдарч, дунджаар 135 мянган төгрөг болжээ. Мөн арматурын үнэ 130 мянгаар буурчээ. Мөн барилга угсралтын 40 гаруй компанид 355 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүний үрд дүнд энэ жил манай улсад шинээр 34 мянган орон сууц ашиглалтад орох төлөвтэй байгаа аж.
Т.Энхбат