Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож байгаа анхны салхин цахилгаан станцын нээлтийн ёслолөнөөдөр боллоо. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Салхит уулын Салхин цахилгаан станцын нийт суурилагдсан хүчин чадал 50 мВт бөгөөд эхний ээлжийг улсын комисс ашиглалтад хүлээн авч туршилт тохируулгын ажлыг хийгээд байсан билээ.
Салхин цахилгаан станцын нээлтийн ёслолд Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Ньюком” группийн ТУЗ-ын гишүүн Р.Арвинцогт, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Эрчим хүч хариуцсан захирал Нандита Паршад, “Женерал элэктрик” компанийн Санхүү хариуцсан захирал зэрэг хүрэлцэн гадаадынбайгууллагын зочид,төлөөлөгчидбүтээн босголтын ажилд оролцсон эрчим хүчний мэргэжилтнүүд ирсэн байв.
Эрчим хүчний сайд М.Сономпил “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр зэрэг төрийн бодлогын баримт бичгүүдэд Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг шат дараатай хэрэгжүүлснээр 2020 оны түвшинд эрчим хүчний үйлдвэрлэлийн 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэхээр зорилт тавьсан билээ. Эдгээр зорилго, зорилтыг биелүүлэхэд “Салхит” салхин цахилгаан станц тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Салхит” салхин цахилгаан станц ажиллаж эхэлсэн нь эрчим эх үүсвэр дутагдалтай байгаа эрчим хүчний системийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна нэгдсэн системд холбогдсон хэрэглэгч бүр тодорхой хэмжээгээр ногоон буюу цэвэр эрчим хүч хэрэглэж эхэлж байгаагаараа онцлогтой гэдгийг мөн салбарын сайд онцолж байлаа.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Салхитын салхин станцын төсөл амжилттай хэрэгжих нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж энэ чиглэлээр эрчим хүч үйлдвэрлэн экспортод гаргах манай улсын бодлогын нэг чухал эхлэл болж байгаа гэсэн юм.
Манайорон Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох салхи, нар, ус, газрын гүний дулааны арвин их нөөцтэй бөгөөд түүнийг үр дүнтэй ашиглахад гадаад дотоодын хөрөнгө оруулалт, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи чухал үүрэгтэй юм.
“Салхит” салхин цахилгаан станцын нөөцийн судалгааг 2004 онд анх хийж байсан бөгөөд энэ ондоо багтаан бүрэн хүчин чадлаараа ажиллана.