Эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэрэгт буруутгагдаж байсан Хятадын төмөр замын сайд асан Liu Zhijun-ий шүүх хурал өнгөрөгч ням эхэллээ хэмээн хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.
“Шүүх хурал өндөр хамгаалалтын дор Бээжин хотод эхэлсэн бөгөөд хэрэв түүний буруутайг нь тогтоовол цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ял ногдуулах юм” хэмээн хятадын төв радио мэдээлсэн байна.
Xinhua мэдээллийн агентлагийн мэдээлснээр “түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж 1986-2011 оны хооронд 11 хүнд гэрээ байгуулах, байгуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хээл хахуульд 64.6 сая юань (£6.7сая) авсан”-д буруутгагдаж байгаа ажээ.
Өмнө нь шийдвэрлэж байсан ижил төстэй авлигын хэргийг шүүх маш түргэн шийдвэрлэж байсан бөгөөд энэ удаагийн хэргийг ч мөн 14 хоногт багтаан шийдвэрлэж магадгүй юм.
Өнгөрөгч 3 дугаар сард Xi-г тус улсын дарга болсноос нь хойш хэд хэдэн томоохон авлигын хэргийг шалгаад байгаа юм. Энэ үеэр Xi хэлэхдээ авлигатай тэмцэх үйл ажиллагаа доогуур түвшний “ялаанууд” болон эрх мэдэл бүхий “баруудад” чиглэх ёстой гэжээ.