logo
АНУ-ын Төрийн Департментийн Консулын газрын ажилтан  Вьетнам иргэдээс хахууль авдаг байжээ

АНУ-ын Төрийн Департментийн Консулын газрын ажилтан Вьетнам иргэдээс хахууль авдаг байжээ

2013/06/21
АНУ-ын Төрийн Департментийн Консулын газрын ажилтан Michael T. Sestak виз олгох үйл ажиллагаагаар Вьетнам иргэдээс хэд хэдэн сая доллар хээл хахууль авдаг байжээ. Түүний энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан бөгөөд 7 хоногийн өмнө хэрэгт сэжиглэн Калифорни мужид баривчилсан байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан АНУ-ын Төрийн департментийн мөрдөн байцаагч Simon Dinits-ийн бичгээр мэдэгдэж байгаагаар “Төрийн Департментийн гадаад үйлчилгээний ажилтан Michael T. Sestak нь АНУ-д хууль ёсоор нэвтрэх виз авах хүсэлтэй Вьетнам иргэдээс нэг бүр 50000-70000 хүртэлх ам.долларыг хээл хахуульд шаардан авч байсан” гэжээ.
Michael T. Sestak нь 2012 оны 9 дүгээр сар хүртэл Ho Chi Minh хот дахь АНУ-ын Консулын газар цагаачлалын бус визийн хэсгийн даргаар ажиллаж байсан юм.
“Тэрээр хээл хахуульд авсан мөнгө оффшор банк ашиглан Вьетнамаас гарган Хятадаар дамжуулан мөнгө угаадаг байсан бөгөөд Бангкок хотод энэхүү мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хэмжээн” мөрдөн байцаагч Simon Dinits хэлжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ “2012 оны 5 дугаар сарын 1 нээс 9 сарын 6 хүртэл консулын газар 31386 ширхэг цагаачлалын бус визийн хүсэлт хүлээн авч тэдний 35,1 хувийг л буцаасан байхад мөн энэ хугацаанд Michael T. Sestak нь 5489 визийн хүсэлт хүлээн авч 8.2 хувийг л буцаасан” байсан гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш