Адольф Гитлерийн «Майн кампф» номыг судлахыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун төрийн аппаратынхаа удирдах ажилтнуудад уриалсан тухай мэдээллийг тус улсын засаг захиргаа няцаагаад ийм мэдээллийг зохиогчийг устгана гэж сүрдүүлсэн тухай KCNA агентлагийн сувгаар тараасан мэдээлэлд өгүүлжээ.
Сөүл, Вашингтон хоёр «шудрага бус хандлагынхаа хариуд хайр найргүй шийтгэл хүлээнэ» гэж Пхеньян мэдэгджээ. Өмнөд Солонгос, АНУ хоёр умард солонгосын дүрвэгчдийг БНАСАУ-ын удирдагчийн нэрийг гутаахад тухирч байна гэж Пхеньян үзэж байна. Ким Чен Ун төрийн аппаратын удирдах ажилтнуудад хандан «Майн кампф» номыг удирдагчийн чанарыг хөгжүүлэх гарын авлагын хувьд судлахыг уриалсан тухай өчигдөр өмнөд солонгосын New Focus International интренет портал умард солонгосын нэрээ дурдаагүй түшмэлийн мэдээллээс иш татан уламжласан билээ.
Порталын мэдээлснээр Ким Чен Ун германы нацист дарангуйлагч Гитлерийн номыг 1-р сард төрсөн өдрөө тэмдэглэх үеэрээ дээгүүр албан тушаалтай түшмэдэд түгээсэн аж.