Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх нэртэй хос цомог, мөн уг нэрээр нэрлэсэн яруу найргийн номоо түмэн олондоо танилцуулах гэж байна. Дээрх бүтээлүүдийнхээ нээлтийг энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт “Интер” номын худалдааны их дэлгүүрт 16:00 цагаас хийх гэж байна. Яруу найрагч М.Хүрэлсүх дууны шүлгээрээ алдартай бөгөөд түүний бичсэн дууны шүлэг хоёр жил дараалан “Морин хуур” наадмын тэргүүн байрыг авсан. Тодруулбал, 2011 оны Морин хуур наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбатын аялгуу, яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлгээр бүтсэн дуучин Ө.Уянгын дуулсан “Хурмастын дууч шувуу” тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол өнгөрсөн жилийн наадамд мөн түүний шүлгээр бүтсэн дуу түрүүлж байсан юм. Монгол Улсын төрийн шагналт, урлагын гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая, М.Хүрэлсүхийн шүлэг, ардын жүжигчин А.Долгор, залуу дуучин Л.Солонго нарын дуулж олны хүртээл болгосон “Аминаас үнэтэй Монгол” дуу энэ жилийн “Морин хуур” наадмын гранпри хүртсэн. Мөн 2010 оны наадамд ч хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангисүрэн багшийн хөгжмөөр хийгдсэн “Монгол минь ганцхан” дуу нь дэд байрын шагнал авч байжээ. Ийнхүү гурван жил дараалан “Морин хуур” наадамд дээргүүр явсан түүнийг мэргэжил нэгт нөхдүүд болон урлагийн хүрээнийхэн “Яруу найрагчийн шүлэг жил дараалан түрүүлж байсан тохиолдол байгаагүй. Их ховор тохиол гэж бэлэгшээдэг” гэнэ.
Найрагч М.Хүрэлсүхийн хувьд бүтээл арвинтай бөгөөд ихэвчлэн эх орон, ээжий ааваа магтан бичихээс гадна Монголынхоо газар шороогоо хайрлан хамгаалж шүтэж явдаг үндэрсэг үзэлтэн гэдгээ “Аминаас үнэтэй Монгол” бүтээлээрээ ард олондоо харуулж чадсан нэгэн. Түүнчлэн түүний олон танигдсан уран бүтээлээс нь нэрлэвэл, Хөгжмийн зохиолчдоос урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж багштай хамтран олон бүтээл төрүүлсэн бөгөөд “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж”, “Хүслийн бороо”, “Байдаргийн гол” “Их Богд” зэрэг олон дуутай. Мөн “Буга шүтээн” хос бүтээлээсээ өмнө “Нармай Монгол” ном, “Зөв совин ивээж байна” цомгоо гаргаж, уран бүтээлийн цэнгүүнээ хийж байжээ. Утга зохиол яруу найраг, урлаг соёл хэмээх том айлын амьдралд өнгө нэмэн, өөрийнхөө бүтээлээрээ галд нь цуцал нэмж яваа яруу найрагч М.Хүрэлсүхийн шинэ ном, цомгийн нээлтэд мэргэжил нэгт андууд нь хүрэлцэн ирэх ажээ.