Увс аймгийн хэмжээнд байгаа 12 сүм, хийдэд Заваа Дамдин багшийн түвд хэлээр зохиосон 17 боть сүмбэн , 9-р богд Лувсанжамбалын Жамбалнамдолыг Монгол улсын харъяат болгосон Монгол улсын ерөнхийлөгчийн 2010.08.17 өдрийн 187 дугаартай Зарлигийн хуулбарын хамтаар ёслол хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгөв.
Энэхүү боть нь Төв номын санд 17 боть бүрэн, Ганданд 11 боть байдаг их ховор судар юм байна. Үүнд гол таван ухааны талаар бичигдсэн ба “Алтан дэвтэр” хэмээх нэртэй Монгол улсын түүх оршсон.