Хятадад таван өдрийн айлчлал хийж байгаа Америкийн дэд ерөнхийлөгч Жое Байден Хятадын дэд ерөнхийлөгч Ши Жинпинд хандан дэлхий нийтийн санхүүгийн тогтвортой байдал хоёр улсын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна гэдгийг хэлжээ. Хятадад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа эхний өдөр ноён Байден хэлсэн үгэндээ Хятад улстай ойр дотно харилцаатай байх нь ихээхэн чухал гэдгийг онцолсон байна.
Түүний айлчлал үргэлжилж байгаа энэ үед Америкийн өрийн асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. Хятад нь Америкийн Засгийн газрын хамгийн том гадны зээлдүүлэгч орон бөгөөд тус улсын өрийн асуудалд шүүмжлэлтэй хандаж ирсэн юм. Америкийн нийт өрийн 1 триллион доллар нь Хятадаас зээлдсэн мөнгө юм байна. Хятадын эрх баригчид Америкийн хууль тогтоогчдыг төсвийн алдагдлаа бууруулах тал дээр илүү их ажил хийхийг уриалжээ.
Дугуй ширээний ярилцлагын үеэр Хятадын дараагийн удирдагч гэж яригдаж байгаа Ши Жинпин одоогоор эдийн засгийн талаарх санаа зовоосон асуудлууд хоёр орны харилцаанд давамгайлж байгааг тодорхой хэлжээ.
"Ойрын үед олон улсын санхүүгийн зах зээлүүд дэх хямрал гүнзгийрсэн, олон улсын эдийн засгийн өсөлт ширүүхэн сорилттой тулгараад байна, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хувьд Хятад, АНУ макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг сайжруулах үүрэгтэй" гэж тэрээр Америкийн дэд ерөнхийлөгчид хандан хэлсэн байна.
Харин Байден хэлсэн үгэндээ АНУ, Хятадын хамтын ажиллагаа дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн чухал гэдгийг онцолжээ.
Өрийн хямрал болон Хятадын валютын үнэлэмж зэрэг нь дэд ерөнхийлөгч нарын хэлэлцэх гол асуулдал байх болно гэж Хятадын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулсан байна.
Ноён Ши Жинпин Тайванд байлдааны онгоц худалдах Америкийн төлөвлөгөөг Хятадын тал эсэргүүцэж байгааг энэ айлчлалын үеэр онцлон мэдэгдэж магадгүй юм байна. Обамагийн засаг захиргаа 10-р сарын нэгнээс өмнө F-16 байлдааны онгоцуудыг Тайванд худалдах эсэхээ шийдэх юм. The China Daily сонинд зэвсгийн худалдаа нь хоёр орны харилцаанд зөрчил үүсэх гол шалтгаан байсан гэж мэдээлжээ.
Ноён Байден Ши Жинпиний урилгаар Хятадад айлчилж байгаа бөгөөд Обамагийн засаг захиргаа Хятадын дараагийн үеийн үеийн удирдагчидтай харилцаагаа бэхжүүлэхийг чармайж байгаа аж.
Одоо 58 настай Ши Жинпинийг 2012 онд Хятадын Коммунист намын дарга болно, 2013 оны гуравдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн таамаглал их байгаа юм.
Э.АМАР