Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар эрчимжүүлж, өнгөрсөн лхагва гаригийн танхимын хуралдаанаараа “Шинэ яармаг” орон сууцны хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн тодорхой шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл хямд эх үүсвэрээр иргэдээ орон сууцжуулах арга хэмжээний эхлэл тавигдсан гэж болно.
Тэгвэл орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болжээ. Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан тус хороо энэ удаагийн хурлаараа 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дэд төслийг шалгаруулах ажлын хэсгийг ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхээр ахлуулан байгуулсан байна. Барилга байгуулалтыг улам эрчимжүүлэх зорилгоор ийн ажлын хэсэг байгуулж буй аж. Мөн өдрийн хуралдаанаар орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, Барилгачдын холбоо болон Барилгачдын ассоциацийн тэргүүлэгч нарыг тус тус оруулах шийдвэрийг гаргажээ.
Хүний хөгжил сангаас орон сууц авах хүсэлтээ илэрхийлсэн иргэдэд зориулсан журмын төсөл гаргасныг ОССК-ын гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан танилцуулсан байна. Ирэх лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар уг төслийг танилцуулахаар төлөвлөжээ. Дараа иргэдэд дэлгэрэнгүй танилцуулах гэнэ.
Shuum.mn