logo
Пакистанд үл мэдэх этгээдүүд гадаадын жуулчдыг буудан хөнөөжээ

Пакистанд үл мэдэх этгээдүүд гадаадын жуулчдыг буудан хөнөөжээ

2013/06/24
Өнгөрсөн ням гарагт Пакистаны хойд Гилгит-Балтистан мужид зэвсэгтэй этгээдүүд Нангапарбат уулын хормойд байсан майхант лагерьт халдаж, Орос, Украин, Хятадын жуулчдыг буудан хөнөөсэн байна.

Хэрэг явдал орон нутгийн цагаар шөнийн 1 цагт болжээ. Арваад зэвсэгт этгээд майхануудыг дайран орж, жуулчдыг буудан хөнөөжээ. Оросын нэг, Украины тав, Хятадын гурван жуулчин амь насаа алдсан байна. Түүнээс гадна жуулчдын орон нутгийн хөтөчийг алжээ. Жуулчдын шарилыг нисдэг тэргээр Пакистаны нийслэл Исламабадад авчирчээ. Амь үрэгдэгсдийн ихэнхи нь ууланд авирагчид байсан аж. «Жундалаах» гэх хэт даврагч бүлэг энэ гэмт хэргийг үйлдсэн ажээ. Пакистаны Ерөнхий сайд Наван Шариф, Ерөнхийлөгч Асиф Али Зардари нар зэвсэгт халдлагыг буруушааж, гэмт хэрэг үйлдсэн газар нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш