logo
Улаанбаатар хотын гудамжийг LED гэрэлтүүлгээр чимлээ

Улаанбаатар хотын гудамжийг LED гэрэлтүүлгээр чимлээ

2013/06/24
Улаанбаатар хотын гудамж талбайг орчин үеийн шинэ технологи бүхий LED гэрлээр чимэхээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, олон улсад нэр хүндтэй “PHILIPS” компани, монголын “Сентино лайтинг” ХХК-тай хамтран ажиллаж байна. 2013 оны 6 дугаар сарын 22-ны 22:00 цагт Сүхбаатарын талбайд хотын шинэ гэрэлтүүлгийг нэгэн зэрэг асаах ёслол боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, оролцсон юм.
Сүхбаатарын талбайн эргэн тойрон болон Төрийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөө, зэрэг барилгын гадна талд орчин үеийн шинэ технологи бүхий гэрлүүдийг суурилуулсан бөгөөд эдгээр гэрэлтүүлэг нь цахилгааныг 70 хувь хэмнэдэг гэж гүйцэтгэгч компаниас хэллээ. Гэрэлтүүлгийг байрлуулахдаа тухайн барилгын архитектур, загварт тохируулан хийсэн байна. Сүхбаатарын талбайд хотын шинэ гэрэлтүүлгийг үзэхээр ирсэн иргэд, хотын гудамж орчин үеийн шинэ гэрлээр өнгө нэмж байгаад баяртай байгаагаагаа илэрхийлж байлаа. Наадмаас өмнө Монголын хүүхдийн ордон, Үндэсний түүхийн музей зэрэг хотын төвийн барилга, гудамжийг бүхэлд нь LED гэрлээр чимэж дуусах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш