Гэр бүлээрээ архидсанаас болон нэгнээ гэмтээх, амийг нь хороох явдал сүүлийн үед хэрээс хэтэрч байгаа талаар цагдаагийнхан ярьж байна. Орон гэртээ, эхнэр нөхөр, найз нөхдөөрөө архидан согтуурснаас болж хэн нэг нь амиа алдах явдал долоо хоногт нэгээс хоёр удаа гарах болж.
Эхнэр нь хамт архидсан нөхрөө хөнөөсөн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг 34 настай Ш-ийг эхнэр Г гэгч нь агсам тавилаа гэж уурлан хоёр ч удаа хутгалж амийг нь хөнөөжээ. Тэрбээр нөхрөө хутгалчихаад амь тавьж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэлгүй байлгаснаа хүлээсэн байна. Нөхрийнхөө баруун мөр, зүүн гуянд хутгалсан бөгөөд нас барснаас нь хойш гурав хоногийн дараа иргэд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хэрэг нь илэрсэн байна. Мөн Баянгол дүүрэгт иргэн 27 настай эхнэр, нөхөр хоёр гэртээ архидан, улмаар маргалдсан байна. Архиндаа мансуурсан хоёрын маргаан хэрээс хэтэрч, эцэст нь эхнэр нь цонхоор үсэрснээр хэрэг явдал дуусчээ. Эхнэр нь Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн, нөхөр нь цагдаагийн хаалга татжээ.
Г.Онон