logo

"Киви" хамтлаг найман жилийн ойн нүсэр тоглолт хийнэ гэнэ шүү

2013/06/24
"Киви" хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн Ази төрхтэй гэх гишүүнээ ээлж дараалан сольсоор нэг л мэдэхэд найман жил өнгөрчээ. Тус хамтлагийн сольж шилж сонгосон сүүлийн гишүүн дуучин Агий хамтлагийнхаа хамгийн хөөрхөнд тооцогдож эрчүүдийн харцийг булаасан нэгэн. Нэр алдар дагаж балаг гэж багагүй шүүмжлэлд өртдөг тэрээр сүүлийн үед хувийн амьдралдаа нэлээдгүй анхаарал хандуулж байгаа сурагтай. Гэсэн ч хамтлагийн ахлагч Укагаа тэрээр мартсангүй. Бие даасан цомог дуу бичлэг гээд бүхий л зүйл дээр нь арын албанд нь ажиллаж, тусалж байсан гэнэ шүү. Исгэлэн бүсгүйчүүд ирэх арван хоёрдугаар сард хамтлагынхаа найман жилийн ойд зориулсан цомог гаргаж, томоохон хэмжээний нүсэр шоу тоглолт хийхээр аль хэдийнэ бэлтгэл ажилдаа ороод байгаа сурагтай. Ямартаа ч тарсан, тараагүй хэмээх цуурхал тэдэнд огт хамаагүй, зөвхөн уран бүтээл л чухал гэсэн шүү.

Ц.Ану
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш