Баяр наадмыг зохион байгуулах салбар хорооныхон Төрийн ордонд хуралдаж байна. Тус Хуралдаан Ерөнхий сайдын өрөөнд болж байгаа бөгөөд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хуралд оролцож, наадмын бэлтгэл ажил болон төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл сонсож санал хуваалцаж байгаа аж. Мөн наадмын өмнө дуусгах бүтээн байгуулалт болоод жуулчдыг хэрхэн ая тухтай байлгах асуудлаар ч ярилцах юм байна.