logo
НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш 10 цагт хуралдана

НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш 10 цагт хуралдана

2013/06/24
НИТХ-ын Тэргүүлэгчид 6 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт хуралдаж, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаа батлах юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай, нийслэлийн Санг татан буулгаж, хөрөнгийг Нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэх тухай, орон нутгийн өмчийн концессын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай болон, Барилга  угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журмыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна, НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх Нийслэлийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын шалгалт хийгдсэн/ 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш