logo
Сүхбаатар дүүргийн орон сууцны хороолол доторхи 4750 м2 авто замыг засна

Сүхбаатар дүүргийн орон сууцны хороолол доторхи 4750 м2 авто замыг засна

2013/06/26
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол доторхи авто замын засварын ажлыг зохион байгуулах тухайНийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10-р хороо 19, 20, 33, 34, 38, 39-р байрны урд талын авто зам 4750 м2 орон сууцны хороолол доторхи автозамыг засхаар болсон байна. Энэ жил автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хурааж нийслэлийн замын санд 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд замын сангийн хөрөнгийг нийслэлийн автозамын шинэчлэлт засварт зарцуулахаар болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш