logo
Хил дээр хураагдсан түүх, соёлын өв олон түмний хүртээл болж байх учиртай гэж Ерөнхий сайд хэллээ

Хил дээр хураагдсан түүх, соёлын өв олон түмний хүртээл болж байх учиртай гэж Ерөнхий сайд хэллээ

2013/06/26

Хууль бусаар хил давуулах гэж байгаад хураагдсан түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлс Гаалийн Ерөнхий газарт хадгалагдаж байдаг байна. Өнөөдөр эдгээрээс дээжлэн олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Улаанбаатар хотын гаалийн газарт нээлтээ хийсэн “Соёлын өв-Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт энэхүү үзэсгэлэнд 1800 оны үед бүтээгдсэн шармал Авид бурхан, Мин улсын үеийн шармал бурхан, бурхны хэв, модон бар, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг зэрэг 30 гаруй төрлийн эд өлгийн зүйлс тавигджээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг музейн нээлтэд оролцохдоо “Гаалийн Ерөнхий газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран 1991 оноос хойш хил дээр хураагдаж, улсын орлогод бүртгэгдсэн түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлийг цуглуулан ийм тайлан музей гаргалаа. Эдгээр өвийг холбогдох газруудад шилжүүлэх нь зүйтэй. Энэ ажлын эхлэл тавигдаж байна. Эдгээр өв олон түмний хүртээл болж, монголчууд түүх соёлын өвөө хадгалж, хамгаалж бахархаж байх нь зүйд нийцнэ” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш