Катарын эмир Хамад бин Жасим Ат-Тани ширээ залгамжлах хунтайз Тамим бин-Хамадад эрхээ шилжүүлэх тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Эмир улс үндэстэндээ хандан үг хэлэхдээ засгийн газарт халаа сэлгээ хийх эсэхийг хөндөж ярьсангүй. Гэвч засгийн газарт халаа хийх магадлал өндөр байна. Тухайлбал шинэ Ерөнхий сайд болон ГХЯ-ны шинэ тэргүүнийг томилож болзошгүй. Араб дахинд ийм үйл явдал анх удаа болж байна. Катар жижиг боловч Персийн булангийн хүчирхэг эдийн засагтай улс юм,Тус улс «арабын хавар» гэгчийн үйл явдлуудад гол үүрэг гүйцэтгэж, эдүгээ Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагахыг оролдож байгаа сирийн самуун дэгдээгчдийг идэвхтэй дэмжиж байна.