logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг саналаа өглөө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саналаа өглөө

2013/06/26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 07.00 цагт эхэлсэн билээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10.10 цагт саналаа өглөө. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургууль дээр байрлаж буй сонгуулийн хэсэгт саналаа өгсөн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Зарим нэг аймагт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн саналаа өгч чадахгүй байдал үүсч магадгүй байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн санаачилгаар завиар гол гатлах гэх зэргээр боломжоороо саналаа өгч байна. Мөн СЕХ-ноос бүх аймгуудад санал өгөх боломжгүй болсон, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалах асуудлыг шийдвэрлэж, яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн байгаа” хэмээгээд, сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш