Хотын дарга Э.Бат-Үүл өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн зургадугаар хэсгийн санал авах байр буюу 45 сургууль дээр саналаа өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга сонгогчдод хандаж хэлсэн үгэндээ “Монголчууд бид улсынхаа төрийн тэргүүнийг энэ өдөр сонгох гэж байна. Нийслэлчүүд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцож, сонгуульдаа саналаа өгөөрэй. Нийслэлийн иргэн таны санал энэ хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг санаарай” гэж онцлон хэллээ.