Монголчууд Ядуугаас болж худалдагддаг уу, гэнэн тэнэгээсээ юу..?
Монголчууд газарзүйн байрлалын онцлогоосоо шалтгаалаад омголон, хөөрүү зантай ч туйлширамтгай, бас итгэмтгий ард түмэн. Дээр нь Солонгос, Хятадуудыг бодвол асар гэнэн. Ядуу буурай, хөгжил дорой, нүүдэлчин соёлтой, хүн амынх нь тал хувь нь хөгжил дэвшил, харилцаа холбооноос ангид шахуу байдаг нь гадаад дотоодын хэн нь юу ч сэтгээд мөнгө төгрөгтэй холбочихвол уухайн тас хүлээж авдаг. Тиймдээ ч гал гаргадаг Өнөрмаа, Ромбу гарагтай холбоо барьдаг үзмэрч, мөнгөн цөгц нэхсэн харь гаргийнхны хөлөгт сууж нисдэг залуу гээд олон хошин шогийн үлгэрт итгэн, улс даяараа туйлширч байхав. Төр нь зарим нэгийг нь үзмэрчээрээ авч, заримд нь био тогтой гэж оношлоод хотын А зэрэглэлийн бүсэд гурван өрөө байр өгч байлаа шүү дээ. Ардчиллын буянаар ядуурлаас нь гаргах гадаад дотоодын олон төсөл хөтөлбөр гээч мөнгө угаах сүлжээ гаарч байгаа. Мэдээж үр дүн нь уучлаарай шүү дээ. Дээр нь Монголчуудыг сүсэг бишрэлээр нь дэгээдэж болохыг овжин харсан эсэн бусын шашны сүлжээ гаарч байна. Шашны солиорол хүмүүнлэгийн үйлс нэрээр халхавчлан мөнгө босгоно, угаана. Үүний тод жишээ нь Мүүнийн шашны бизнес юм. Тэдний сүлжээ Монгол шиг буурай дорой хөгжилтэй орныг сонгодог. Уг шашныхан “Эв нэгдлийн Монголын сүм” нэртэйгээр Монголд 1994 онд орж ирсэн бөгөөд 2000 онд Нийслэлийн иргэдийн хурлын 115 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, үүрээ засчээ.
Мүүнийн шашныхан Монголын ард түмнийг хэрхэн шулж байна вэ
Одоогоор “Эв нэгдлийн Монголын сүм”-ийн тогтмол үйл ажилгаанд 700-800 оюутан залуус оролцдог ажээ. Тэдгээр залуус дэвтэр, бал, оймс өндөр үнээр зарж сүмдээ хандивладаг. Оруулж ирсэн мөнгийг нь шашны тэргүүд нь “Хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулна” хэмээн тайлбарладаг ажээ. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Америк, Япон явж өнөөх л бараа зарах ажлаа өдөр шөнөгүй хийдэг ажээ. Залуус сараар төдийгүй, хэд хэдэн жилээр явж бараа зарах ажлаа хийх нь бий. Ингэж гадаад орнууд руу гаргахдаа төсөл хөтөлбөр, соёлын солилцоо нэрээр гаргадаг байна. Энэ жил ч энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Тухайлбал, Энхийн их наадамын хүрээнд олон улсын оюутан, залууст зориулан явуулж буй “Соёлын солилцоо”-ны хөтөлбөр хэмээх арга хэмжээ. Энэ “Cоёлын солилцоо”-ны хөтөлбөрийг зохион байгуулагч нь Дэлхийн Энхийн Их Наадам ТББ, “Оюуны эрэл” оюутны холбоо гэх Мүүнийн шашныг түгээн дэлгэрүүлэгч байгууллагууд. Энэ солилцоонд нь хамрагдахын тулд 220.000 төгрөг буюу 180$ ам.доллартай очиж бүртгүүлэх ёстой. Ийм өндөр бүртгэлийн хураамжаар нэг Монгол залуу бүтэн 3 сар мэргэжил олгох эсвэл гадаад хэлний, ня-бо бүртгэлийн ч юмуу дамжаанд сурч, мэргэжлийн дөртэй, үнэмлэхтэй болчих мөнгө. Жирийн нэг айлын сарын төсөв. Энхийн төлөө наадмын хүрээнд хийгдэж байгаа энэ мэт залилан нь хүн төрөлхтний энх тайван амьдралын төлөө бодитой хувь нэмэр оруулдагаараа онцлогтой гэж тус шашныхан сайрхаж байна даа. Тэр ч бүү хэл энэ жилийн наадмыг угтаж найман том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл найман мөнгө босгох арга хэмжээ санаачилсан бөгөөд түүний нэг нь энэ оюутан солилцооны хөтөлбөр гэнэ. Уг арга хэмжээнд төлсөн өнөөх их мөнгөөрөө 10 хоног зугаалах юм байх. Төрийн ордонд болох “Залуу удирдагчдын чуулган”, энхийн их наадамд оролцохоос гадна Монгол туургатны “XIII зуун” хаадын өргөөгөөр аялах юм гэсэн. Монголын оюутан залуус Солонгос шашныханд мөнгө төлж байж Төрийн ордонд орох эрх олж авч байх юм.
Цаашлаад мүүнийн шашныхны бас нэг мөнгө шулдаг арга бол Amazon.com ба Yahoo! Shopping-ийн кэйс дээр суурилсан онлайн худалдаагаар хэрхэн орлогоо нэмэгдүүлэх, Интернет дэлгүүрийн менежментийн тухай зэрэг сэдвүүдээр сургалт явуулах. Энэ ганцаараа бүртгүүлбэл 200 мянга, нэгнийгээ уруу татвал хүн тус бүр 150 мянга, 3-аас дээш хүнийг панаалдвал хүн тус бүр 100 мянган төгрөгөөр 2 өдөр гэнэт баяжихыг сурах юм байх. Бүртгэлийн хураамж нь мөн л “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-ын Хадгаламж банкин дахь дансад орсон байгаа юм. Тэр мөнгийг монголын хүүхэд, залуучуудад зориулагдана гэнэ. Үүнд нь итгэсэн монголын толгой “IP” компанийн босс сургалтанд сууж байгаа харагдана билээ.
Одоо болох гээд байгаа энхийн наадмынхаа хүрээнд “10 төгрөгийн хүч” гэдэг аян өрнүүлж байгаа. Монголчуудын тархийг угааж, олны хөлийн газруудаар “Арван төгрөгний хандив” нэрээр жижигхээн цаасан хайрцгийг 1000 төгрөгөөр зарж, тус наадамдаа хүн татан оролцуулах гэсэн нэг арга хэрэглэж байгаа аж.
Энэ мэт их мөнгийг хураагаад, баахан оймс, бал заруулаад, дээр нь монголын бизнесийн томоохон байгууллагуудаас ивээн тэтгэлэг нэрээр мөнгө аваад хэний амьдралд бодит хөрөнгө оруулалт хийгээд, хэдэн монгол оюутны сургалтын төлбөрийг даачихсан бэ. Хэдэн Монголын амьдралд бодит хөрөнгө оруулалт хийж байна вэ гэдгийг хэн ч шалгахгүй, хэн ч шүүхгүй байна.
Мүүнийнхэн хөдөө хотгүй хэрэн мунхруулсаар байна
Мүүнийнхэн ихэвчлэн оюун санаа үзэл баримтлал нь төлөвшөөгүй хөдөө орон нутгаас ирсэн их дээд сургуулийн I, II курсын оюутнуудыг удирдагч бэлтгэх сургалт, танин мэдэхүйн лекц сонсгох нэрийдлээр урьж шашиндаа уруу татдаг байна. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад төдийгүй Өвөрхангай, Дорнод, Ховд гээд 10 гаруй аймгуудад салбараа нээн ажиллуулж, залуусыг бараа заруулдаг байна. Монголд эл шашныг Сан мён мүүний үнэнч шавь гэх Кан удирддаг бөгөөд тэрээр нэлээд хүчээ авч буй нэгэн аж. Эв нэгдлийн сүм нь нийгэмд Ертөнц дахины энх тайвны монголын холбоо нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн энх тайвныг тогтооно гэх нэрийдлээр улс төрчдийг хууран мэхлэж өөрсдөдөө татдаг аж. Манайхан ч хууртагдаж очоод өнөөхийг нь хоёр гараа өргөн дэмжиж элийрээд байх юм. Анх Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор эхлүүлж байсан “Монгол тэмүүлэл” аян энэ шашнаас үүсэлтэй. 2009 онд Улаанбаатар хотноо болсон Энхийн их наадмын хаалтын УИХ-ын гишүүн Сангийн сайд С.Баярцогт “Хүндэт мүүнийн сургаалийг дэмжин, энх тайвны төлөө хувь нэмрээ оруулна” хэмээн мэдэгдэж, том тэнэгтэж явсан. Тэр ч бүү хэл Мүүнистүүдийн гар хөл болсон залуучууд УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдсөн байдаг. Ялангуяа үндэсний үзлийг дэмжих уриатай Үндэсний шинэ нам нь Мүүний шашныг дэлгэрүүлэгчийг намынхаа нэрийн өмнөөс УИХ-д сойсон нь тун хачирхалтай. Одоо тэдгээр залуус нь мүүнийнхээ шашны төлөө нутаг овог нэгтнээ нэвт тархидаж яваа. Үндэсний аюулгүй байдлын үүднээс тэдгээр нөхдийг зураг намтар гээд баримтуудтай нь дэлгэх болно.
Нэг Монгол тэнэгтсэн ч төр засаг төрийн тэргүүн нь элийрэхийн учир юу вэ..?
Монголчууд бид хэнээрээ төр бариулж, хэндээ хил хязгаар, өв соёл, аюулгүй байдлаа даатгаж байгаа хэрэг вэ. Нэг тэнүүлч солонгос ирээд үндэстэн ястнаар нь доромжилж, ядарсан ардын чинь талхны мөнгийг нь хоосолж байхад ерөнхийлөгч нь ивээлдээ авч, Төрийн сайд нь ерөнхий менежер нь болчихсон, урдаа барьдаг одод нь хөл алдан гүйж мунхруулах арга хэмжээг нь дэмжээд явж байх юм.
Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тохиолдуулан “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гээчийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Тэр дундаа сүх жажны талбайд болох бөгөөд Ерөнхий менежер нь засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Г.Занданшатар. Гэтэл ямар учраас юуны тулд Солонгосын шашны байгууллага их гүрний маань ойн баярыг бидэнд бидний мөнгөөр тэмдэглэж өгөхөөр болов. Төрт улс болон үүсч хөгжсөн ойн баяраа харийн Хангуг нөхдүүдээр заалгаж, тэмдэглэх нь ямар учиртай вэ. Бас болоогүй тус шашныг үүсгэн байгуулагч Мүүний хүү номлогч Хён Жин Нэм нээлтийн үг хэлэх юм байх. Монгол Улсын минь түүхэн бахархал эзэн Чингис хаан, Ардын хувьсгал, тусгаар тогтнолын цогтой тэмцэгч Д.Сүхбаатар жанжны хөшөөний дэргэд Мүүнизмийн сургаалаа чанга дуугаар хашгирах болох нь. Харин ерөнхийлөгч уухайлан дэмжиж алга ташиж таарах нь дээ.
Монголын хууль, хяналт шашны нөлөөлөлд орсон уу..?
МУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэн бүхэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, түүнийг нь хяндаг төрийн олон байгууллага байдаг уг нь. Гэтэл монголын нутагт дураараа дургиж, дунд чөмгөөрөө наадаад байгаа гадныхан, тэр дундаа Төрийн бус байгууллага нэрийн дор мөнгө угааж, хүүлж байгаа хүмүүнлигийн нэр барьсан шашин, тусламжийн байгууллагыг хууль хяналтынхан яагаад анзаарахгүй байна вэ. ТҮЦ ажиллууладаг эмгэнд эрүү үүсгэчих шахаад байдаг хэрнээ Үндэсний аюулгүй байдалд нь заналхийлээд байгаа хэт даврагсдад бүх бололцоог нь ханган өгч, ерөнхийлөгч нь ивээлдээ аваад төрийн сайдаараа мунхруулах арга хэмжээг нь зохион байгуулуулж, ард түний хайрлаж хүндэлдэг урлаг соёлынхноор нь туг тахиж байгааг юу гэж ойлгох вэ. Хандив тусламж нэрээр цугласан мөнгийг юунд хэрхэн зарцуулсан талаар баримт нотолгоог нь яагаад шаардахгүй байна вэ. Эсвэл төр засаг, хууль хяналттайгаа Мүүнистүүд мэтийнхний халаасанд багтчихаад байгаа хэрэг үү. Хэрэв тийм бол МУ-ын ерөнхийлөгчийн ивээлд багтахад хэдэн төгрөг төлөх хэрэгтэй вэ. Эрхэм сайд Г.Занданшатар танаар ард түмнийг мунхруулдаг арга хэмжээ зохион байгуулуулахад хэдэн төгрөг төлөх хэрэгтэй вэ. Энэ бүх булхайг хараагүй мэт үлдэж, үйл ажиллагаа шоу цэнгээнийг нь хамгаалахад, хяналт гээчийг мартахад Монголын хүчний байгууллага, Татвар, хяналтынханд хэдийг хаявал болох вэ.
Мүүнистуудын заналхийллийг эрүүлээр харсан тэмцэгчид бий болов
Тус арга хэмжээг эсэргүүцэж их дээд сургуулийн оюутан залуус, үндэсний үзэлтэнгүүд эсэргүүцэл илэрхийлээд буй. Залуус энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандахаар болсон байна. Монгол улсын их сургуулийн оюутан Г.Өлзийсайханы мэдэгдсэнээр “Хүннү гүрний их ойг тэмдэглэх гэж буй нь сайшаалтай ч бодолцож үзэх зүйл байна. Учир нь Солонгосын шашины байгууллага энэ үйл ажиллагааг монголд байдаг байгууллагуудаараа дамжуулан хийж буй нь харамсалтай байна. Энхийн наадам нэрээр монголд байгаа шашны байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ явуулж байгаа юм. Энх тайваны хөдөлгөөн нь монголчуудын соёл, зан заншилд харш, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагын үйл ажиллагааг төрийн байгууллага дэмжиж буй нь анхаарал татаж байна. Иймээс энэ наадмыг хийлгэхгүй байхыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хандан хүсэлт хүргүүлж, зохион байгуулагч байгууллагын үйл ажиллагааг судалж үзэхийг уламжлах гэнэ.
Энэ мэт төр засаг түмэн олонтойгоо тархидуулаад байгаа бусармаг үйлийг Shuum.mn соргогоор харж, нийтэд мэдээлж байх болно. Энхийн их наадам нэрийн дор мунхруулах, мөнгө угаах үйл хийж байгаа Мүүнистүүдийн ов мэхийг тухай бүр нь илрүүлэн бичиж байх болно. Бас эрхэм уншигч танд шударга бусаар хандсан, мүүнстүүдийн хохирогч болсон талаарх мэдээлэл байвал манай сайтад хандаарай.
Э.Болор
www.shuum.mn