logo
Плейбой Миног киноныхон дуучин болгох гэнэ

Плейбой Миног киноныхон дуучин болгох гэнэ

2011/08/20
Үзэгчид Монгол сериалуудыг таашааж эхэллээ. Энэ намар гэхэд нэлээд телевиз олон ангит кино гаргахаа амлаад байна. Харин төгсгөл хэсэг рүүгээ явж байгаа “Амьдралд тавтай морил” сериалд залуу жүжигчин Номин буюу Миногийн бүтээсэн Саруулын дүр орж ирснээр үйл явдал улам сонирхолтой болсон билээ. Саруулд дурласан Болд дуучин болж, хатуу продюссорынхоо хараа хяналтаас гарч чадахаа больсон хөгжилтэй үйл явдал гардаг. Тэгвэл дуучин болох хүсэл ъ   мөрөөдөлдөө автсан Саруул ч \Мино\ анд нөхөддөө уран бүтээлээрээ гэнэтийн сюрприз барьж байгаагаар киноны үйл явдал өндөрлөх гэнэ. Түүний дуу club бүхэнд эгшиглэж, Болдын амжилтыг бут цохих юм байна. Sound of kiss хамтлагийн гишүүн явсан адтай, сэргэлэн Миногийн жүжиглэлт улам сайжирч байгаа нь киноныхны урмыг сэргээжээ. Миногийн төрөл бүрийн авьяас, хувийн зохион байгуулалт  нь ч хамтран ажиллахад таатай санагдсан гэнэ. Гол баатруудын маань хоёр нь од болж байгаа явдал өнөөгийн монголын шоубизнесийн хөгжилтэй дүр зургийг егөөдсөн бололтой.
Н.Соно
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш