logo
“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзав

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзав

2013/06/27
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Уг маргааныг Баянзүрх дүүргийн шүүх 2012 оны дөрөвдүгээр сарын 17-нд, Нийслэлийн шүүх мөн оны долдугаар сарын 2-нд, Улсын Дээд шүүхийн 10 дугаар сарын 4-нд тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг өнөөдөр дахин Улсын дээд шүүх хянан хэлэлцлээ.

Улмаар өнөөдрийн хуралдаанаас хариуцагч “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь  хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хүсэлтийг хангахаас татгалзав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш