УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.
-УИХ-ын чуулган түр хугацаанд завсарласан хугацаанд та ямар ажил хийж амжуулав?
-Чуулган завсарласан хугацаанд тойрогтоо ажиллаад ирлээ. Баян-Өлгий аймгийн бүх суманд ажиллаж, сонгогчидтойгоо уулзаж хаврын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт болон Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан шийдвэр тогтоолуудын талаар танилцуулсан. Мөн одоо УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслийн талаар ярихын зэрэгцээ Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн талаар тайлбарлаж, таниулах ажил хийлээ. Түүнчлэн гишүүнийхээ хувиар өмнө нь батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүх засаглал, хууль сахиулах чиглэлд батлагдсан хууль тогтоомж болон Тамхины хяналтын тухай, Үнэт цаасны тухай хуулийн талаар иргэдэд мэдээлэл өглөө. Сум хөгжүүлэх хөтөлбөрийн талаар иргэд ам сайтай байна. Сумдад хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил зэргээс нь хамааран харилцан адилгүй хөрөнгө мөнгө хуваарилж байгаа. Энэ ажлын хүрээнд сумын төвд баригдах барилга байгууламжийг нэг загвараар барихаар Засгийн газарын тогтоол гаргасан. Сонгогчид маань их, дээд сургууль төгссөн хүүхдүүдэд ажил олдохгүй байгаа талаар их ярьж байна. Тиймээс ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсч байсан.
-Та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?
-Хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж байгаа. Нэн түрүүнд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. Хөдөө орон нутаг болон хотод олгосон боловсрол чанар, хүртээмжийн хувьд маш их зөрүүтэй байна. Тиймээс боловсролын үйлчилгээнд хот, хөдөөгийн ялгааг арилгана. Энэ утгаараа одоогийн мөрдөж буй Боловсролын тухай хуульд нэлээд хэдэн өөрчлөлт нэмж оруулахаар ажиллаж байна. Би боловсролын салбарт олон жил ажилласан хүн. Дээд боловсролын системд ч дутагдалтай талууд бий. Орон нутагт ажиллаж, сонгогчидтойгоо уулзахад "Боловсролын чанарыг дээшлүүлэх цаг болсон юм биш үү. Төрийн болон хувийн хэвшлийн гэлтгүй чанаргүй их, дээд сургууль олон" байна гэж шүүмжилж байсан. Хуулийн төслөө амжвал ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх бодолтой байна. Мөн нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөлөө. Өөрөөр хэлбэл, олон улсын болон дотоодын тусламж, дэмжлэг, халамжийн үйлчилгээ эзнээ олохгүй байна. Тиймээс нийгмийн зорилтот эмзэг бүлэгт чиглэсэн халамжийн бодлогыг тусад нь авч үзэх ёстой. Энэ ч утгаараа зарим гишүүнтэй хамтран одоогийн мөрдөж буй Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллана. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаар холбогдох гишүүд өргөн барьсан бол Засгийн газраас Нийтийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулаад байгаа. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж би боддог. Энэ өөрчлөлтөө дээрх хуулийн төслүүдтэй нэгтгэж эсвэл тусдаа санал болгож, хуулийн төсөл боловсруулна.
-Хаврын чуулганы хугацаанд танай байнгын хороо хэр ачаалалтай ажилласан бол?
-Манай байнгын хороо өмнөх намрын чуулганаар маш их ачаалалтай ажилласан бол энэ удаагийн хаврын чуулганы хугацаанд хэвийн ажилласан гэж хэлж болно. Байнгын хорооны чиг үүргийн хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар батлуулсан. Холбогдох хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гаргаж ажиллалаа. Энэ талаархи тайлангаа удахгүй гаргана. Одоо ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бэлтгэж байна. Дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлыг өмнөх чуулганы төгсгөлд Төрийн байгуулалтын байнгын хороо бэлтгэж УИХ-ын нэгдсэн чуулганаар баталдаг. Холбогдох бүх Байнгын хороо, намын бүлгүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ-аас санал авч нэгтгэж байна. Ирэх намрын чуулган улс орны хөгжлийн томоохон асуудлыг хэлэлцэж, нэлээд ачаалалтай ажиллах төлөвтэй байгаа. Тухайлбал, одоо хэлэлцэж байгаа Газрын тухай багц хууль ирэх намрын чуулганаар батлагдана. Мөн Ашигт малтмалын тухай болон Төрийн албаны тухай, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай, Компанийн тухай гэх мэт хууль батлагдах байх. Эдгээр хуулийн төсөлд ажлын хэсэг гарч бэлтгэлээ хангаад дуусч байгаа учраас хаврын чуулганы төгсгөлд хуулийн төслүүдээ өргөн барих байх.
-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг танай Байнгын хорооноос гарч ажиллаж байгаа. Хуулийн ямар зүйл заалтыг өөрчлөхөөр болсон бэ?
-Одоогийн мөрдөж буй Үндсэн хууль батлагдсанаас хойш 20 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүхий л салбарт маш их өөрчлөлт гарсан. Үүнийг дагаад нийгмийн болон иргэдийн амьдралд ч өөрчлөлт орлоо. Энэ бүхнээс улбаалан Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд байх уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа гүйцэтгэх засаглалтай холилдох нь хэр оновчтой байх бол. Гэхдээ үүнийг би дангаараа шийдэх асуудал биш. Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг гаргах захирамжийг УИХ-ын дарга гаргасан. Ажлын хэсэг дүгнэлтээ удахгүй гаргана. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэдэгт хариу өгөх юм. Хэрэв өөрчлөх шаардлагатай гэж үзсэн бол үндэслэлээ гаргасан байх ёстой. Хаврын чуулганы эцэст дүгнэлтээ гаргаж, УИХ-ын даргад танилцуулахаар болсон. Ажлын хэсгийн дүгнэлтийг харж байж бид намрын чуулганы хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах үгүйг шийднэ.
-Гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буурснаас эдийн засаг амаргүй байгаа гэж ярьж буй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль эрхзүйн орчноо таатай болгох ёстой юу. Ер нь, манайх ямар ажил хийх шаардлагатай юм бол?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсныг нэг хүчин зүйлтэй холбож ярьж болохгүй. Эдийн засаг маш олон зүйлээс хамаардаг юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой хууль батлагдсанаас болоод хөрөнгө оруулалт буурсан гэж дүгнэвэл хэт өрөөсгөл болно. Хэрэв хууль нөлөөлсөн гэж үзэж байвал өмнөх Засгийн газрын үед баталсан хууль тогтоомжтой холбоотой. Хамгийн гол нь дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ буурсан нь эдийн засгийн эргэлтийн хурд саарах шалтгаан болсон. Үүнээс үүдэж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах дотоодын зах зээлийн чадавхи буурсан. Тиймээс энэ асуудалд нухацтай хандах ёстой. Оюу толгой, Таван толгой гэх мэт томоохон төсөл хөтөлбөрт үүсээд байгаа асуудлаас болж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчихлээ гэж ярьж байгаа бол эндүүрэл. Монгол Улсын эрх ашиг хөндөгдөж буй асуудлуудыг цаг тухайд нь ярих л ёстой шүү дээ.