logo
“МУБИС-Чингис хаан” ОУНБ-ийн шинэ чиглэл иргэдийн хүсэлтээр  үнийн тарифдаа өөрчлөлт орууллаа

“МУБИС-Чингис хаан” ОУНБ-ийн шинэ чиглэл иргэдийн хүсэлтээр үнийн тарифдаа өөрчлөлт орууллаа

2013/06/27
“Буухиа” үйлчилгээний автобус нь МУБИС-Төв номын сан, Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 4000 төгрөг, хүүхэд 2000 төгрөгөөр зорчуулахаар талууд тохиролцсон боловч үйлчилгээг эрхлэн явуулах “Лотот” ХХК үнийн тарифд өөрчлөлт оруулан том хүн 2000 төгрөг, хүүхэд 1000 төгрөгөөр зорчуулахаар боллоо. “Буухиа” үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч “Лотот” ХК хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай, стандартад нийцсэн их багтаамжийн автобусаар үйлчилж байна.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран шинэ үйлчилгээ нээсэн нь олны талархлыг хүлээгээд байна. Онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол унааны асуудал билээ. Хотын төвөөс /МУБИС-аас - Нисэх/ нисэх онгоцны буудал хүртэл нийт 16 км байдаг байна. Такси хөлөглөн нисэх хүртэл явахад дунджаар 13.000 орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын газрын хийсэн судалгааны дүнгээс харахад 67% нь хувийн унаагаар, 23 хувь нь таксигаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Харин энэхүү шинэ үйлчилгээ нь онгоцны буудалруу заавал хувийн унаа эсвэл таксигаар очиж, буцах шаардлаггүй болж үйлчлүүлэгчиддээ зориулан “Буухиа” үйлчилгээ нэвтрүүлж байна. 2013 оны 06 дугаар сарын 24-өөс туршилтаар явж байгаа бөгөөд 7 дугаар сарын 03-нд албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна. Цагийн хуваарийн хувьд дараах байдлаар иргэдэд үйлчлэхээр график гаргасан байна.
 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш