Монголын рок попын загалмайлсан эцэг хэмээн үнэлэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн он гарснаас хойш хэд хэдэн тоглолт хийгээд авсан. Тэрээр хамгийн сүүлд "Хар сарнай" хамтлагийн дуучин Амраа, дуучин Дэлгэрмөрөн нартай хамтран "ах дүүгийн андгай" өргөн тоголот хийсэн билээ. Танхим дүүрэн үзэгч сонсогчидтой нэлээдгүй сүр дуулиантайхан өнгөрсөн уг тоглолтын дараагаар тэрээр дахин нэг тоглолт хийхээр зэхэж байгаа сурагтай. Монголдоо л өндрөөр үнэлгддэг Харанга хамтлаг ирэх жил 25 нас хүрнэ. Хамтлагынхаа ойн өдрийг угтан ийнхүү тоглолтоор дэсрэлт хийж байгаа бололтой. Рок, поп урлагийн "хар азарга" Лхагваагийн энэ удаагийн тоглолт нь анхны бие даасан тоглолт гэдгээрээ онцлог бөгөөд тэрээр тоглолтоо ирэх сарын 13, 14-нд СТӨ-нд хийхээр болжээ.
Ц.Ану
Ц.Ану