logo
Гүний худгуудыг тоолж, бүртгэлжүүлнэ

Гүний худгуудыг тоолж, бүртгэлжүүлнэ

2013/06/27
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн  тооллогыг 2013 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 1 сарын хугацаанд зохион байгуулах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
 
Тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа өрх, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бүх төрлийн гүний худгийг хамруулан тоолох бөгөөд гүний худаг бүрийг нэг бүрчлэн тоолох юм.  Тооллогын комиссын даргаар нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.
 
Дашрамд дуулгахад, нийслэлийн удирдлагууд гадаргын усыг ашиглан усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан сангийн цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай” асуудлыг 2013 оны 6 дугаар сарын 13-нд Туул, Тэрэлжийн бэлчирт хийсэн өргөтгөсөн хуралдаанаараа хэлэлцэн юм. Урьдчилсан байдлаар  гадаргын усыг хуримтлуулах тухай судалгаа хийхэд хамгийн оновчтой байршлыг Туул, Тэрэлжийн бэлчирийн 4164 км.куб газар нутаг гэж сонгосон байдаг. Гадаргын усыг хуримтлуулах, усны нөөцийг нэмэгдүүлэх энэхүү цогцолборыг 5 жилийн хугацаанд байгуулж, нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг 100 хувь хангах боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш