Энэ нь хоёр талтай. 1-рт зүрхний хэм алдахыг хэлдэг. Хэм алдалт нь харьцангуй түгээмэл байдаг. Ялангуяа хоолойны өвчнөөс болоод зүрхэнд, зүрхний хавхлаганд өөрчлөлт гарсан хүмүүсийн 20-30 хувьд тохиолддог. Тиймээс зүрхний бичлэг хийлгэх хэрэгтэй.
Энэ нь хэм алдалт байгаа эсэхийг тодорхойлно. Хэм алдалт дотроо маш олон төрөл байдаг. Аль нь вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Зүрхний бичлэгээр тогтоож болмооргүй байвал бүтэн 24 цагийн турш бичлэг хийлгэж болно.
Нөгөө талаас зарим үед зүрхний цусан хангамж тасалдаад байвал хүмүүс ингэж ярьдаг. Гүнзгий амьсгал авмаар болж цээж давчдаад, дотор салганаад байгаа юм шиг болдог. Залуу хүн бол харьцангуй гайгүй. 50-иас дээш насны хүн бүр зүрхний цусан хангамж сайн байна уу, үгүй юу гэдгийг давхар шалгуулж байх ёстой.
Долоогоно зүрхэнд маш сайн. Олон талаар сайн нөлөө үзүүлдэг. Тиймээс намар түүж жимсээр нь хатааж хандалж уувал сайн. Мөн шүүс болгон хадгалж хэрэглэвэл сайн.