Сүүлийн үед “BOOMTOWN” хамтлагийн дуучин, жүжигчин М.Баярбатыг эхнэр Хонгорзулаасаа салсан хэмээн цахим хуудаснаа хэдийнэ тархаад байсан. Тэрээр энэ талаар олон зүйл ярихыг хүсдэггүй бөгөөд "Цаг хугацаа бүгдийг харуулна биз" хэмээн хариулж байсан удаатай. Ямартаа ч тэрээр өөрийн хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй, бүх хүүхдүүддээ бүхнээс илүү хайртай хэмээн нэгэнтээ өгүүлж байсан нь үнэн бололтой. Тэрээр зуны сайхан зугаатай өдрүүдийг бяцхан хүүхдүүддээ зугаалж, баярлаж өнгөрөөж байгаа сурагтай. Саяхан ээж хайрханыг гэр бүлийн хамт зорьж мөргөн үр хүүддүүддээ байгалийн сайханыг мэдрүүлээд байгаа сурагтай.
Ц.Ану
Ц.Ану