Формула-1-ийн 2013 оны зургаадах уралдаан Монакогийн гран прид Мерседесийн нисгэгч Нико Росберг түрүүлж, Себастьян Феттель болон Марк Уэббер нар удааллаа. Өнгөрсөн жилийн уралдаанд Марк Уэббер түрүүлж, Росберг удаалж байсан бол энэ удаад байр нь солигджээ. Байрлал тогтоох уралдаанд Мерседесийн хоёр нисгэгч эхний эгнээг эзэлсэн бол Ред Буллын машинууд хоёрдугаар эгнээнд жагссан. Кими Райкконен болон Фернандо Алонсо нар 5-6 байруудаас гараагаа хийхээр болсон. Энэ нь Росбергийн дөрөвдэх байрлал эзлэх уралдаанд түрүүлсэн тохиодол байсан ба шинэ улирлын гурав дараалалсан гарааны түрүү нь байв.
Одоогоос 30 жилийн өмнө Нико Росбергийн эцэг Формула-1-ийн гурван удаагын дэлхийн аварга Кеке Росберг Монакогийн гран прид түрүүлж байсан аж. Формула-1-ийн түүхэнд Монакод эцэг, хүү хоёр түрүүлсэн нь түүхэнд байгаагүй тохиолдол юм.
Монте Карлод Pirelli –гийн зүгээс SuperSoft болон Soft дугуйг нийлүүлсэн ба Риккардо, Грожан, Гутьеррес болон Масса нараас бусад нисгэгчид SuperSoft дугуйтай уралдах сонголт хийсэн.
Гараанд ямар нэгэн осолгүй хөдөлсөн ба эхний зургаан нисгэгч байрлал хадгалж гараа-барины шугамыг давсан. Үүний дараа Гиедо ван дер Гарде болон Фастор Мальдонадо контакталсан учир пит зогсоолд орох шаардлагтай болсон. Гарааны сүүлээс гарсан Фелиппе Масса нэг тойргийн дараа 18 –р байр луу ахисан.
9 дэх тойрогт Шарль Пикийн машинд гал гарч, маршалууд галыг унтрааж, Пик өөрөө явганаар питийг зорьсон. 30 дах тойрогт Фелиппе Масса эхний эргэлт дээр осолдов. Осол Бямба гарагт болсон үйл явдалтай тун төстэй байлаа. Хамгаалалтын хашлагыг маш хүчтэй мөргөсөн тул Фелиппег эмнэлэгт хүргэв. Ингээд Safety-Car зам дээр гарч ирсэн. Уралдааныг хошуучлагчид үүнийг ашиглан дугуйгаас солив. Дараа нь Росберг уралдааныг хошуучилсан хэвээр үлдсэн бол Хэмилтон хоёр Ред Буллын машины ард оров. Гараа шинээр эхэлсэний дараа эхний 10 нисгэгчийн байрлал өөрчлөгдсөнгүй. 46 дах тойрогт Чилтон Мальдонадотой мөргөлдсөний улмаас улаан тугийг үзүүлж, зам дээр бутарсан машины эд ангийн үлдэгдлийг цэвэрлхийн тулд уралдаан 25 минутын турш завсарлахад хүрсэн. Ингээд гараа дахин Safety-Car –тай эхэлсэн ба Росберг байрлалаа хадгалж чадсан. Тэгвэл түүний араас дагагчдын байрлал өөрчлөгдсөнгүй .Учир нь 62 дах тойрогт Роман Грожан Даниэль Риккардогийн араас мөргөж дахин Safety-Car дахин гарч ирэх шаардлагтай болсон. 67 дах тойрогт гараа дахин эхэлсэн. 70 дах тойрогт Перес шиканы өмнөхөн Райкконенийг довтолж машиныг гэмтээсэн ба өөрөө уралдаанаа үргэлжлүүлсэн бол Кими питэд ороод гарахдаа цувааны хамгийн сүүлд гарч ирсэн. Перес 74 дэх тойрогт машинаа зам дээр үлдээж, уралдааныг орхисон. Кими хэд хэдэн байрлал ахиж, эхний аравт багтаж чадсан. Ингээд Росберг уралдаанд итгэлтэйгээр түрүүлж өөрийн карьерийн хоёрдахь ялалтаа авсан.
Монакогийн уралдааны дараа Себастьян Феттель нисгэгчдийн дэлхийн аваргыг 107 оноогоор тэргүүлж, Райкконен 86 оноотой удаалж, Алонсо 78 оноотой гуравдугаарт бичигдэж байна.
Уралдааны дараа нэгэн асуудал дуулиан дэгдээгээд байгаа бөгөөд Мерседес багийнхан Барселонад одоогийн машинаараа 3 хоногын дугуйны тест хийж Монакод давуу байдал олсон хэмээн Ред Булл болон Феррари багийн зүгээс FIA –д гомдол гаргасан билээ. Уг нь туршилтын товууд тодорхой заагдсан байдаг ба уралдаануудын үеэр тест хийх нь хориотой байдаг. Гэвч дугуй нийлүүлэгч Pirelli болон Мерседес багийхан дүрэм журмыг зөрчжээ. Одоогоор FIA Мерседес багийн асуудлыг шалгаж эхлэсэн бөгөөд тэдэнд ямар шийтгэл оноох нь тодорхойгүй байна.